Өнөөдрийн онцлох үйл явдал яах аргагүй энэ байлаа. Олон хүний эрх ашгийг хамгаалж, нэг ч гэсэн төрийн өмч давамгайлсан компани жижиг хувьцаа эзэмшигчдээ боддог, тэдний талд шийдвэр гаргадаг байгаасай, ийм болоосой гэж тэд жагслаа. Зөвхөн дарга, сайдын талд л шийдвэр гаргадаг Монголынхоо амьдралаас тасарчихсан ТУЗ-ийн гишүүдийг эсэргүүцэж тэд жагслаа. Ногдол ашиг тараана гэж хэлсэн мөртлөө гэнэт тараахгүй гээд сайн ах нартай тал засдаг захирлын эсрэг тэд жагслаа.
Тэдний эхлүүлсэн жагсаал нэг хоногийн настай биш. Үргэлжилнэ. Тэмцэнэ. Баримт байна. Тооцоо судалгаа нь байна... Олон түмний дэмжлэг, хүч байна. 1072 хувьцааны ногдол ашгийн хулгайг нийгмийн өмнө тэд авчирлаа. Жагсаалын хувьд тооноос илүү агуулга, үзэл санаа, зорилго нь гоё байлаа.
Зарим хүмүүс харин тэвдлээ, сандарч байгаа харагдлаа. Нам дагасан, ашиг сонирхол нь нэг болсон хэдхэн хүний халаасыг "Эрдэнэс Тавантолгой" дүүргэх бус баялгийн эзэд нь хувь хишиг хүртдэг, хувьцааныхаа ногдол ашгийг авдаг, хөрөнгийн зах зээлд оролцдог ийм цагийг ойртуулах гэж энэ хүмүүс тэмцлээ. Зөв зүйлийн төлөө түүчээ нь болж, олон нийтэд бодит мэдээллийг өгч, өөрсдийн нэр хүнд, нэр нүүрээ баран байж энэ хүмүүс нийгэмд үнэний итгэл төрүүллээ. Дуу хоолой нь боллоо. Зарим дарга нарт ад болж, дургүйг нь ч их хүргэсэн байх. Буруу жишгийг зөв болгох гэж, хулгайг илчлэх гэж, энэ улс орны хувь заяаг тодорхойлох иргэдийн дуу хоолой хүчтэй гэдгийг мэдрүүлэх гэж энэ хүмүүс яваа. Та ч мөн адил тэдний нэг нь байгаарай. Үр хүүхдийнхээ ирээдүйд, өнөөдөрт сэтгэл зовох монгол хүн та нам дагасан, зөвхөн өөрт нь дарга байх боломж олгосон хүндээ л үйлчилдэг нэг нөхөрт таалагдах, тал засах бол сонин биш. Ингэж ирсэн хүмүүс идэж уугаад буудаг, зарим нь АТГ-т шалгуулдаг.
Адаг сүүлд нь ард түмэн л ачааны хүндийг үүрдэг. Ногдол ашгийнхаа төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, цаг үедээ эзэн нь болоорой. Таны боломжийг шударга бусаар хулгайлж буй хүмүүстэй тэмцээрэй. Монголчууд залхуу, ажилгүй байгаадаа ядуу байгаа юм биш. Ялзарсан төр нь, төрд эрх мэдлийн бялуу хүртсэн нь хулгайч, худалч болсон болохоор ийм байгаа юм. Хүн болгон л сарын цалингаа амьдралдаа хүргэх гэж хичээдэг, хэмнэдэг гэж боддог. Гэтэл иргэд хувьцааг нь эзэмшдэг компанийн захирлууд нь болохоор ногдол ашгаар дамжуулж хулгай хийх. Үүнийгээ бүтээн байгуулалт нэрээр хамгаалах. Хууртдаг үе өнгөрсөн шүү. Ногдол ашгаа авъя, хувьцаанд хөрөнгө оруулалт хийе, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье. Өрх болгон хөрөнгө оруулагч байх тийм боломж бидэнд бий.