gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Шагай: Сайн инженерүүдийг татах өрсөлдөөн ширүүсэж байна

2019-05-30
0
Twitter logo

ТООНДОО САЙН Л БОЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОРДОГ ГЭСЭН БУРУУ ОЙЛГОЛТ ЯВААД БАЙНА

“Амазон” компанийн программ хангамжийн ахлах инженер Н.Шагайтай ярилцлаа. Тэрбээр технологийн салбарын хөгжил, үүнд шаардлагатай хүчин зүйлсийн талаар тодруулсан юм.

-Та “Амазон”-д ажиллаад хэдэн жил болж байна. Анх энэ компанид орох замнал хэрхэн эхэлж байв?
-“Амазон” компанид ажиллаад дөрвөн жил болж байна. 2015 онд гурван шатны ярилцлагад ороод тэнцэж байсан. Tехнологийн бусад компаниас ч мөн надад ажлын санал ирсэн. Сонирхлынхоо дагуу “Амазон” компанийг сонгосон.

-АНУ-ын технологийн компаниуд энэ салбарын боловсон хүчинд ямар боломж олгодог вэ?
-Цалин сайтайгаас гадна өсөж хөгжих боломж, ажиллах таатай орчинг бүрдүүлж өгдөг.

-Манай улсын технологийн салбарын хөгжил гаднын улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Ажлын нөхцөл сайнгүй хэдий ч боловсон хүчний салбар сайн байгаа. Tиймээс монголд технологид, инженерт суурилсан компаниудыг бий болгосноор ахиц гарах боломжтой.

Харин “Амазон”-д өөрийн санаагаа төсөл болгох бүрэн боломжтой.

-Монголд сүүлийн жилүүдэд мэдээлэл технологийг ашиглах, үйл ажиллагаагаа инженерүүд рүү чиглүүлэх хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Монголын хөрөнгийн бирж дээр гарч байгаа компаниуд хиймэл оюун ухаан ашигладаг боллоо. Бидний энэ чиглэл рүү шилжиж байгаа хурд хангалттай байгаа юу?
-Одоогоор инновацын бэлэн гарсан бүтээлийг дуурайн хийж байгаа. Энэ чиглэлд мөнгө зарж байгаа ч чиглэл, үйл ажиллагаа нь зөв эсэхэд эргэлзэж байна. Учир нь гүйцэтгэх албан тушаалтнууд бэлэн биш байгаа нь харагддаг.

-Сүүлийн жилүүдэд залуус IT болон инженерийн чиглэлээр суралцах нь эрс багассан. Энэ ямар учир шалтгаантай юм бол?
-Тоондоо сайн л бол энэ салбарт ордог гэсэн буруу ойлголт яваад байна. Бас инженерүүд зөвхөн программ бичээд л суудаг гэсэн буруу ойлголт байдаг. Ажлаа үнэхээр сайн эзэмшихгүй бол өөр зүйлээс хуулбарлан хийх ямар ч боломжгүй учраас илүү хүнд байдаг болов уу.

-Цаашдаа энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй талаар хувийн бодлоо хуваалцахгүй юу?
-Монголд ажлын төлөвлөгөөгөө урт хугацаагаар гаргадаг. Гэтэл гаднын технологийн компаниуд богино хугацааны төлөвлөгөө л гаргадаг. Урт хугацаанд төлөвлөгөө хийх нь ашиггүй. Учир нь технологийн шинэчлэл байнга хийгдэж байдаг. Технологи хөгжиж байгаа үед өгөгдөлд суурилж шийдвэр гаргах хэрэгтэй. “Амазон”-ы хувьд ямар нэг зүйл хийхийн тулд мэдээлэлтэй байж, түүнийгээ хүмүүст харуулж ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үзэл баримтлалтай. Дотоодын компаниуд өгөгдөлд суурилж шийдвэр гаргахгүй байгаа нь дутагдал болдог. Харин “Амазон”-д өөрийн санаагаа төсөл болгох бүрэн боломжтой.

  • Технологийн компаниуд урт хугацааны төлөвлөгөө гаргах нь ашиггүй.
  • Технологи хөгжиж байгаа үед өгөгдөлд суурилж шийдвэр гаргах хэрэгтэй.
  • Дотоодын компаниудын дутагдал нь өгөгдөлд суурилж шийдвэр гаргахгүй байгаад оршино.

-Ирээдүйн ажлын байрны талаар олон төрлийн судалгаа, таамаг бий. Жишээлбэл, роботууд хүний ажлын бүтээмжийн 50 хувийг орлодог болно гэдэг. Монголд ирээдүйн технологийн салбарын ажлын байранд ямар өөрчлөлт гарах бол?
-Ирээдүйд хоёр төрлийн ажлын байр үлдэнэ гэж ярьж байгаа. Нэг нь энтертайнмент, нөгөөх нь бүтээлч сэтгэлгээнд суурилсан ажил. Эдгээрээс бусад ажлыг компьютер орлох боломжтой. Жишээлбэл, “Амазон”-д худалдагчгүй дэлгүүр байдаг. Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд зөвлөхөд энэ хоёр төрлийн мэргэжлийг сонгосноор ирээдүйд ажлын байртай байх боломжтой.

З.Энхболор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан