“Уншлагыг дэмжих хөтөлбөр-2021” төслийн хүрээнд номтой нөхөрлөхийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах, хүүхдийн зохиолчдыг дэмжих, хүүхдийн зохиолыг хөгжүүлэх, нэмэгдүүлэх, хүүхдийн ном унших сонирхлыг дээшлүүлэх зорилготой хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааныг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 10-ныг дуустал зарлаж байна.
Зохион байгуулагчид: Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ИТХ, Нийгмийн бодлогын хороо
Мэргэжлийн байгууллага: Монсудар хэвлэлийн газар
Ивээн тэтгэгч: Адмон Принтинг
Уралдаанд:
- Хүүхдийн шүлэг: 2-5 нас, 6-7 нас, 8 наснаас дээш
- Хүүхдийн өгүүллэг, богино түүх: 2-5 нас, 6-7 нас, 8 наснаас дээш
- Багшийн мэргэжил арга зүй /EБС, СӨБ/ гэсэн төрлүүдээр оролцох боломжтой.
Эдгээр нь танин мэдэхүйн болон уран сэтгэмжийн гэх мэт ямар ч төрлийн эх байж болно.
Наймдугаар сарын 10-ныг хүртэл та өөрийн бүтээлийг насны ангиллыг зааж, dido@monsudar.mn болон ulziikhuu@edub.edu.mn хаяг руу холбогдох утасны дугаарын хамт илгээх, эсвэл “Монсудар” хэвлэлийн газар, Нийслэлийн Боловсролын газрын 505 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Ингэхдээ бүтээлийн бичвэртээ нэр, утсаа бичихгүйг анхаараарай. Учир нь шүүгчид оролцогчийн нэрийг харгалзалгүйгээр бүтээлийг уншиж шалгаруулах болно.
Ирүүлсэн бүтээлүүдийг ангилал, нас тус бүрээр 2019 оны 8-р сарын 26-ны дотор шалгаруулна. Шалгаруулалтын дүн мэдээг www.monsudar.mn цахим хуудсаар зарлаж, сонгогдсон оролцогчидтой холбоо барина.
Өгүүллэг, богино түүх болон шүлгийн насны ангиллууд болон мэргэжил арга зүйн төрлүүд тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
Шалгарсан бүтээлүүд хүүхдийн насны ангилалд тохирсон зурагт ном, товхимол болон хэвлэгдэнэ. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.