Эрүүл мэндийн яамны гадаа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал болж байна. Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан тухай тэд мэдээлж, салбарын сайдыг огцруулж, мэргэжлийн хүнийг сайдаар томилох ёстой гэв.
Сүмбэр сумын ЕБС-ийн Болортуяа багш, Би багш хүн. Хоёр сарын өмнө сүрьеэгээр өвчилсөн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Манай сумаас 200 гаруй хүүхэд халдвар авсан гэж дуулаад багш хүний хувьд ямар их санаа зовж байна. Өвчилсөн хүүхдүүд эмчилгээндээ хамрагдаж эхэлсэн. Нийгмийн халдварт өвчнийг ийм хэмжээнд хүргэж тараасанд багш хүний хувьд гомдолтой байна. Өвчний шинж тэмдэг илэрсэн учир би өөрөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж, эмнэлэгт хэвтсэн.
Би Халдварыг ийм байдалд хүртэл даамжруулсан ЭМЯ-д гомдолтой байна. Яагаад урьдчилан сэргийлах арга хэмжээ аваагүй юм бэ? гэж асуумаар байна. Би энэ жагсаалд оролцоогүй. Ийм жагсаал болж байгааг мэдээд сэтгэлийн эмзэглэлээ хуваалцах гэж энд ирсэн гэв.
Төв аймгийн Сүмбэр сумын иргэд болон “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ нар хамтран Эрүүл мэндийн сайдыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн шалтгаанаар жагсаал хийж байна. Тэд Эрүүл мэндийн сайдыг огцрох хүртэл жагсана гэж мэдээллээ.
“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Хажидмаа “2015 оны тавдугаар сарын 15-нд бид Эрүүл мэндийн яамны сайдыг огцрохыг шаардсан. Маргааш нь сайд өөрөө Төв аймгийн Сүмбэр суманд 200 гаруй хүн сүрьеэ өвчний халдвар авсан гэж хэлсэн ч өвчилсөн гэдгийг нь нуун дарагдуулсан. Харин Сүмбэр сумын иргэд үүнийг баталсан ба хүүхдүүд эм ууж байгаа” гэж ярив.
Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэ өвчнөөр зургаан хүн өвчилж, 200 гаруй хүн халдвар авсан, би өөрөө ч өвчилсний улмаас эмчлүүлж байгаа гэж Төв аймгийн ЕБС-ийн багш, иргэн Болортуяа мэдээллээ.
Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа “Бид Эрүүл мэндийн салбарыг сайжруулах, ирээдүйн үр хүүхдүүдээ аврахын төлөө жагсаж байна. Тус яаманд авлига, хээл хахуулийн асуудал тасрахаа байсан ба сайд сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлийн бус хүн байгаа учраас энэ асуудлыг бага дээр нь намдааж чадсангүй. Тиймээс мэргэжлийн сайдыг томилох хэрэгтэй.” гэв.
Ийнхүү иргэд Эрүүл мэндийн яамны үүдэнд зурагт самбар барин, шүгэл үлээн зогсож буй юм.