ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН БАЙДЛААР УРСГАЛ ДАНС 297.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА
Монголчууд хилийн чанадаас хэдийг авч, хэчнээнийг зарсныг товч бөгөөд тодорхой хэлдэг урсгал тэнцлийн алдагдал өссөөр. Уг нь урсгал тэнцэл Монголын эдийн засгийн байнгын сорилт байсаар ирсэн валютын ханшийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйл. Тиймээс төгрөгийг хамгаалж, ам.долларыг хазаарлах нь Монголын хилээр орж, гарч буй валютын тэнцвэрийг хангахаас эхлэх учиртай. Гэтэл алдагдлынх нь хэмжээгээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш өсөж байдаг урсгал тэнцлийн алдагдлаас Монгол улс холдож чадахгүй байна.
Өнгөрсөн онд Монгол улс урсгал тэнцлээс 2.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Харин энэ хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн албан ханш 213 нэгжээр суларсан байх юм. Ингэснээр 2018 оныг 2430.35 нэгжээр угтсан төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш өнгөрсөн онд 2643 нэгж хүртлээ өссөн аж. Шалтгаан нь экспортын орлого өссөн ч импорт 40 хувиар нэмэгдсэн.
Ингэснээр түүхий эдээ зараад олсон орлогоо эргүүлээд бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар урсгачихсан тул валют ховорджээ. Хэдийгээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум орчим ам.долларт хүрч, 2017 оноос 30 орчим хувиар өссөн ч урсгал данс муудсан нь өссөнөөр төлбөрийн тэнцлийг ч алдагдал руу түлхсэнийг албаныхан тайлбарлаж байсан.
Өнгөрсөн онд Монгол улс урсгал тэнцлээс 2.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Гэтэл энэ оны эхний улирлыг ч урсгал тэнцэл алдагдлаар угтаад зогсохгүй энэ үзүүлэлт нь тасралтгүй өссөөр байна. Монголбанкнаас танилцуулснаар энэ оны эхний улирлын байдлаар урсгал данс 297.6 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнд үйлчилгээний тэнцэл 553.2, анхдагч орлогын данс 196.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь урсгал балансыг уруудахад хүргэсэн байна.
Өнгөрсөн онд эрдэс түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэж, экспортын орлого өссөн ч эдийн засгийн сэргэлтийг дагаад импорт өссөнөөс үүдэн урсгал тэнцэл муудсан. Тэгвэл гинжин хэлхээ бүхий энэ хамаарал ч 2019 онд ажиглагдаж, төлбөрийн тэнцлийг өндийлгөхгүй нь бололтой. Уг нь импортын өсөлтийг хазаарлахын тулд хэрэглээний зээлд тавьсан хязгаарлалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Гэсэн ч эдийн засгийн идэвхжил болон улирлын шинж чанартайгаар импортын өсөлт сүүлийн саруудад эрчимжжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсын импорт 11.7 хувиар өссөнийг үндэсний статистикийн хороо өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны өдийд 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх бараа, үйлчилгээг хилийн чанадаас худалдан авч байсан монголчууд оны эхний дөрвөн сард гадаадад бараг 1.8 тэрбумыг зарцуулжээ. Үүний дийлэнхийг тоног төхөөрөмж болон автобензин, дизелийн түлшний худалдан авалт бүрдүүлж байгаа юм. Нефть нэрэх үйлдвэргүйн зовлон өнөө хэр биднийг багахан валютаа байсхийгээд л гадаад руу урсгахад хүргэсэн нь энэ.
Гадаад худалдаа төлбөрийн тэнцлийг доош татаж, улмаар валютын ханшийг хөндөөд буйтай зэрэгцээд мах, шатахуун, түлшний үнээс үүдэн инфляц эрчимжсэн нь төгрөгийн дотоод үнэ цэнийг сулруулж байна. Энэ хэрээр иргэдийн халаас дахь мөнгө цаас болж, айл өрхүүдийн орлогын өсөлт тэдний амьдралд дорвитой мэдрэхгүй байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны тооцоогоор өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөж, 1.1 сая төгрөгтэй тэнцсэн. Гэтэл инфляцын нөлөөллийг хассан бодит орлогын өсөлт үүнээс бага буюу 4.3 хувьтай аж. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт өрхийн сарын орлогын өсөлтийг 72.1 мянган төгрөгөөр бууруулжээ. Мөн 2010 онтой харьцуулахад 2018 оны сүүлийн улиралд сарын дундаж цалин гурав дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 61.1 хувиар өслөө. Бодит байдал цаасан дээрх тооцооллоос тав дахин бага байгаа аж.
- Оны эхний дөрвөн сард үйлчилгээний тэнцэл 553.2, анхдагч орлогын данс 196.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
- Өнгөрсөн онд эрдэс түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэж, экспортын орлого өссөн ч эдийн засгийн сэргэлтийг дагаад импорт өссөнөөс үүдэн урсгал тэнцэл муудсан.
- Уг нь импортын өсөлтийг хазаарлахын тулд хэрэглээний зээлд тавьсан хязгаарлалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн.
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн эрхэм “нэг л тоо миний санааг зовоодог. Энэ бол Монгол улсын төлбөрийн тэнцэл дэх урсгал тэнцлийн алдагдал. Одоогоор энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Уг нь манай улсын эдийн засаг сүүлийн хэдэн жил дэх хамгийн эерэг үр дүнг үзүүлж, экспортын орлого ч мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа. Гэтэл урсгал тэнцлийн алдагдал дорвитой буурахгүй байна. Монголын эдийн засаг хүндрэлтэй нүүр тулсан 2013 онд урсгал тэнцлийн алдагдал 30, 40 хувьд хүрч, энэ нь санхүүгийн системийг бут ниргэсэн. Энэ бараан түүхийг давтахгүйн тулд урсгалын тэнцлийн алдагдлыг өсгөхгүй байх нь чухал” хэмээн сануулж байсан.
Өөрөөр хэлбэл, энэ онд ам.долларын ханш хэрхэн тогтох нь урсгал тэнцлийн алдагдал хэдэд хүрэхээс шууд хамаарах нь. Иймд байсхийгээд Монголын эдийн засагт ноён суудаг ам.долларын өсөлтийг хазаарлахын тулд урсгал тэнцэлд улсаараа анхаарахаас өөр аргагүй болох нь. Хэдийгээр Монгол улс 2014 оноос гадаад худалдаанаас ашиг хүртэж эхэлсэн ч өнөө хэр төлбөрийн тэнцэл эрсдэлтэй хэвээр байна. Үүнд экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн түүхий эдийн үнэ, түүнийг даган савладаг экспортын орлого болон эдийн засгийн идэвхжлээс хамаарсан импортын өсөлт голлон нөлөөлж байна.
Монгол банкнаас тогтмол танилцуулдаг төлбөрийн тэнцэл болон түүний урсгал тэнцэл нь зөвхөн төв банкны санаа тавих учиртай хэдхэн тоо биш. Бидэнд хамаагүй мэт сонсогддог урсгал тэнцлийн цаана Монголын мянга мянган өрх, зуу зуун бизнесийн ирээдүй нуугдаж байдаг. Иймд иргэд, зохицуулах бусад байгууллага, Засгийн газар, бизнес эрхлэгчдийн оролцоо ч чухал байна. Эс бөгөөс урсгал тэнцлийн ужгирсан хямрал үүсэхгүй гэх баталгаа алга.
Г.Байгал