ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран “Боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хөнгөн үйлдвэр, түүний дотор арьс шир, ноос ноолуурын салбарт хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах, мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломж бүрдүүлнэ.
Сүүлийн 3 жилийн байдлаар боловсруулах үйлдвэрт нийт 120 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 9 хүн нас баржээ.
Европын холбоо руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох тарифын хөнгөлттэй нөхцөл болох GSP плас, Япон-Монголын худалдааны хэлэлцээр зэрэг гадаад худалдааны таатай нөхцөлүүд бүрдсэн. Үүнд хувийн хэвшлийн салбар, ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжтой. Гэхдээ ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж бүтээгдэхүүнээ экспортлох эрх үүснэ.
Гэвч хөнгөн үйлдвэрийн салбарт ХАБ-ын мэргэжилтэн, мэргэжлийн сургалтууд дутагдалтай. ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан “Арьс шир боловсруулах үйлдвэр дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг анхаарах цаг болжээ. Бид уул уурхай, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол, хурц хордлого илүү гэдэг ч сүүлийн үед боловсруулах үйлдвэрт гарч буй ослын тоо анхаарал татаж эхэллээ. Нэг үеэ бодвол уул уурхайн томоохон компани, аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаардаг болсноос үйлдвэрлэлийн осол харьцангуй буурсан” гэв.
Манай улсад сүүлийн 3 жилийн байдлаар боловсруулах үйлдвэрт нийт 120 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 9 хүн нас баржээ.
Сургалтын үеэр НМХГазрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс, ХАБЭМТөвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар мэдээлэл өгсөн.
Мөн НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын зөвлөх, арьс ширний үйлдвэрлэлийн ХАБЭА-н олон улсын мэргэжилтэн Норберт Нейцвиз “Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар дахь ХАБЭА-н өнөөгийн нөхцөл байдал, боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэл, аюулын үнэлгээ, химийн бодисууд, тэдгээрийн хор нөлөө, хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах аюулгүй ажиллагаа, машин тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй ажиллагаа, хувийн, хамтын хамгаалах хувцас, хэрэгслүүд, аудит, хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” зэрэг сэдвээр хичээл заалаа.
Арьс шир боловсруулахын тулд олон янзын химийн бодис ашигладаг. Химийн бодисыг зөв зохистой ашиглах нь боловсруулах үйлдвэр дэх ХАБЭА-н гол асуудлын нэг юм. Тус салбар нь ажлын байрыг олноор бий болгодог тул ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй. Гэвч бүтэц, зохион байгуулалт, туршлага дутмаг байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн олон асуудал дагуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас хордох, амиа алдах эрсдэл дэлхийн нийтэд гарсаар байна.