Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийн зарим гишүүдийн хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сум, Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.
Ерөнхий сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар дээрх сумдын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр шийдвэрлэсэн юм.
Жаргалтхаан сумын 40-50 жилийн насжилттай дунд сургууль, Мөрөн сумын соёлын төвийн барилгууд цаашид сургалт, соёл, хүмүүжлийн ажил явуулахад бэрхшээлтэй болжээ. Тиймээс Жаргалтхаан суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль, Мөрөн суманд 240 үзэгчийн суудалтай шинэ соёлын төв барихаар шийдвэрлэв.
Жаргалтхаан, Мөрөн сумдын цэцэрлэгийн барилгууд хэдийгээр шинэвтэр боловч дээврээрээ хурын ус алдаж, хана туургад нь мөөгөнцөр үүсэх эрсдэл бий болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзээд барилгын компаниудын хариуцлагагүй гүйцэтгэлээс болж, шинэхэн байшингуудад засвар нэхэж байгаа нь харамсалтай.
Тиймээс одоо хийгдэж буй ажлуудад орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, норм стандартын дагуу хүлээн авч байхыг анхааруулав. Хариуцлагагүй гүйцэтгэгчдийн жагсаалтыг гаргаж, цаашид тендер шалгаруулалтад оруулахгүй байх юм байна.