Зургадугаар сарын 01 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бидний хувьд хүүхдээ баярлуулах, тэднийг сонсох, хүүхдийн эрхийг дээдлэхийг сануулдаг өдөр билээ.
Тэгвэл энэхүү өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон бэ?
Анх 1925 онд Швейцарын Женев хотод хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж байв. Тэрхүү чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн юм.
Харин 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталжээ. Уг тунхаглалд “Хүүхэд бие бялдрын, оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдаг тул төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэжээ. Үүнийг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай гэж үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон юм.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцод 1990 онд тав дахь орноор нэгджээ. Конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн юм.
Дэлхийн орнуудад хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?
Улс орнууд Хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. ЗХУ-ын харьяанд байсан, социалист орнуудад ихэвчлэн зургадугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Үүнд: Хятад, Орос, Португал, Алжир, Эквадор, Казахстан, Хойд Солонгос, Польш, Вьетнам тэргүүтэй 49 орон багтана.
Канад, Израил, Франц, Египет, Швейцар зэрэг 25 орон хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр болох 11 сарын 20-нд тэмдэглэдэг. Харин АНУ зургадугаар сарын хоёр дахь ням гарагт, Япон, Өмнөд Солонгос улс тавдугаар сарын 5-нд, Африкийн зарим орнууд 12-р сард, Зарим далайн орнууд нэгдүгээр сард, Испани ба Англид тавдугаар сарын хоёр дахь ням гарагт, БНТУ-д дөрөвдүгээр сард болдог аж.
2018 оны байдлаар humanium.org сайтаас гаргасан Хүүхдийн эрхийн индексийг Канад, Чили, Австрали, Шинэ Зеланд, Япон, Баруун европ болон Скандинавын хойгийн орнууд хүүхдийн эрхийг хамгийн их дээдэлдэг орноор тодорчээ. Харин Төв Африкийн болон Афганистан, Пакистан зэрэг улсуудад хүүхдийн эрхийн асуудал тулгамдаад байгаа юм.
Хүүхдийн эрх зөрчигдөж байна уу?
- Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах эрхтэй ч
2017 онд дэлхий даяар 5,6 сая хүүхэд 5 нас хүрэлгүй өнгөрчээ.
- Хүүхэд бүр сурч, боловсрох, хөгжих эрхтэй ч
2015 оны байдлаар дэлхий даяар 61 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна.
- Хүүхэд бүр нийгмийн үйл явцад оролцох эрхтэй ч
Дэлхий даяар 5 нас хүрээгүй дөрвөн хүүхэд тутмын нэгийг улсын бүртгэлд бүртгээгүй байна.
- Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй ч
Дэлхий даяар хоёроос дөрвөн настай дөрвөн хүүхэд тутмын гурав нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг.
Эдгээр үзүүлэлтийг UNICEF-ээс дэлхийн 148 оронд төрсөн 281 сая хүүхдэд тулгуурлан гаргажээ. Манай улсын хувьд 2017 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл мянган хүүхэд тутамд 17,2 байгаа ба 5-17 насны нийт хүүхдийн 17 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.
Хүүхэд бол бидний ирээдүй, томчуудын тусгал, айл гэрийн аз жаргал гэдэг. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө “За” гэж хэлцгээе.