МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн II байрандаа дэлгэсэн "Улс төрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ.
Тус үзэсгэлэнд улс төрчдийн иргэдэд өгсөн гарын бэлгүүдийг цуглуулан тавьсан бөгөөд төрөл бүрийн аяга, олон төрлийн хуанли, цаг тооны бичиг, шашны эд зүйлүүд, бурхны зурагтай эд зүйл, гурил, будаа, чихэр, элсэн чихэр, архи сүү өгч байсныг гэрчлэх гэрэл зургуудыг мөн дэлгэн тавьсан байна.
Тус үзэсгэлэнг яагаад гаргах болсон талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай:
"Монголын улс төр" хичээл үзэж байгаа МУИС-ийн оюутнууд өнөөдрийн улс төрд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон. Улс төрчид иргэдэд гарын бэлэг өгдөг жишиг маш их байна. Энэ нь буруу юм гэдгийг олж харсан. Богино хугацаанд оюутнууд өөрсдийн танилын хүрээ, орон нутгаас улс төрчдийн өгч байсан гарын бэлгийг цуглуулаад энэхүү үзэсгэлэнг гаргалаа.
Иргэдийн саналыг нэг талаар худалдаж авч байгаа зүйл нь гарын бэлэг юм. Сонгогчид бэлэгт хууртаж саналаа өгөх нь буруу юм шүү гэдэг мессежийг олон түмэнд хүргэх зорилготой" гэлээ.
Үзэсгэлэнгийн зургуудаас хүргэж байна.