-Энэ чинь юу вэ, ямар заваан юм бэ. Зөөгч өө!
-Юу болсон бэ?
-Хоолон дотор чинь юу байгааг хар даа, энэ ямар амьтан бэ? Танайх хоолондоо
өт хорхой хачирладаг юм уу.
-Хорхой биш л байна шүү дээ. Юу гэдгийг нь би яаж мэдэх юм. Манай хоолноос ийм
юм гарах учиргүй.
-Гарчихаад байхад учиргүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Алив мөнгөө авъя,
танайхаар дахиж үйлчлүүлэхгүй?
-Ямар мөнгө, та хоолноос амсчихсан байна шүү дээ. Тиймээс мөнгийг чинь буцааж
өгөх боломжгүй. Харин үхрийн шарсан махтай хоол дахиад хийгээд өгч болох юм.
-Хорхойтой хоол хийсэн тогоондоо дахиад хуурна гэж үү. Сэжиг хүрч
байна, намайг яаж ид гээ вэ.
Нийтийн хоолны газруудад нэг иймэрхүү хэрүүл хаа сайгүй л тааралддаг. Саяхны
нэгэн өдөр Худалдаа хөгжлийн банкны урдхан байрлах нэгэн ресторанд хагас
цаг болж, хоол идэх зууртаа дээрх маргаантай таарав. Зөөгч, үйлчлүүлэгч хоёр
нэг нэгнийхээ дуунаас давах гэж орилсоор ойр хавийнхныг үргээж орхив. Үнэхээр ч
үйлчлүүлэгч эгчийн тавагтай хоолон дотор хорхой дүрстэй амьтан харагдаж байсан.
Зөөгч түүн рүү улам ч зандарч “Харахад гайгүй хувцасласан авгай байх юм. Үнэгүй
хоол идчих санаатай манайд орж ирсэн л дээ, энэ. Тэгж ярихгүй шүү, мөнгийг чинь
өгөхгүй мэдэв үү” гээд л давшилж гарсан даа.
Нийтийн хоолны газар гэсэн ерөнхий нэр томъёо сүүлийн жилүүдэд “Нийтийг
хордуулах газар” болж хувирлаа хэмээн гомдоллох хүн ч цөөнгүй. Үнэхээр ч
ганцхан хоромд хийсэн алдаа нь хэдэн арван хүний амь нас, эрүүл мэндэд хохирол
учруулж болзошгүй салбар яах аргагүй мөн учраас иргэд ийн сэрэмжилж байдаг биз.
“Азийн чоно”-ийнхны хоромхон зуурт найруулж, үйлдвэрлэсэн сархад нүд ирмэхийн
зуурт л 10 гаруй хүний алтан амийг авч одоо биз дээ.
Нийслэлд нийтийн хоолны 2330 газар бий
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудын дээрх тоог
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дөнгөж өнгөрсөн долоо хоногт шинэчлэн
нэгтгэжээ. Уг тодотгол нэрийн дор ресторан, гуанз, кафе, баар багтдаг. Тэдний
ихэнхийг орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг нь өөрчилж зассан
цайны газар, баар, ресторан эзэлнэ. Нууцлаг гэгч нь хананы цаана байрлах хоол
үйлдвэрлэлийн өрөөнд чухам ямар үйл явдал өрнөдгийг тэнд ажилладаг хүмүүс л
мэддэг байх. Миний нэг танил орчин нөхцлөөрөө иймэрхүү газраас ялгарахгүй уушийн
газарт сар орчим хугацаагаар ажилласан юм. Хоолны газрууд урьд өдөр
борлогдоогүй хоолоо маргаашийн үйлчлүүлэгчдэд халааж өгдөг талаар түүнээс
асуухад “Энэ чинь жирийн үзэгдэл шүү дээ” гэх хариу авсан юм. Хамгийн гол нь
тэдгээр газраар өглөө эрт бүү үйлчлүүлээрэй гэж тэр надад аминчлан захисан
шүү. Өглөөний үйлчлүүлэгч бараг бүгдээрээ халаасан хоол зооглодог юм
байж. Ялангуяа, татсан махтай хоол, зуушийг халаахад нэг их ялгардаггүй гэнэ.
Тэр ч бүү хэл хоолны газруудын аяга, шанаганы талаарх сэтгэл сэвтээсэн үгс
бидний яриаг “хачирлав”. Гудамжны булан тохой бүрт байрлах нэг давхар
амбааруудын ихэнх нь мөн л цайны газар, баар. Төвлөрсөн усан хангамжид
холбогдоогүй олонх нь усаа ойр хавийн орон сууц, аж ахуйн нэгжээс зөөвөрлөдөг
аж. Тэгээд хөлс, хүчээ баран байж авчирсан усаа зоргоор ашиглахыг хэн хүсэх вэ.
Хэмнэж буй нэрээр аяга, шанага, тогоо, халбага сэрээ, алчуур сэлтээ угаана гэж
зунгааралдуулж орхидог гэсэн шүү. Тос, нянтай нь хольж, додомдоод орхидог
байж таарах нь. Уг нь бол аяга, шанага зэргийг гурван дамжлагаар угаах тухай
Нийтийн хоолны газруудад тавих шаардлага бий.
Гэтэл хоол үйлдвэрлэлийн зарим газар эдгээр дамжлагын нэгийг нь ч бүрэн
гүйцэд хэрэгжүүлдэггүй талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл ахуйн байцаагч
Д.Лхамсүрэн хэлж байсан. Үүнээс гадна бидний олонх нь тэр бүр анзаардаггүй
нэгэн шаардлагыг Та мэдэх үү. Нийтийн хоолны газар тухайн өдөр хийсэн бүх
хоолноосоо нэг хүний идэх порцоор дээж авч, хөргүүрт хадгалах ёстой. Улмаар
түүнийгээ үйлдвэрлэснээс хойш 48 цагийн турш хадгалж, дараа нь устгалд оруулах
шаардлагатай. Бас нийтийн хоолны газар шөлтэй хоолыг хийснээс хойш 2.5, хуурай
хоолыг гурван цагийн дотор худалдан борлуулах үүрэг хүлээдэг аж. Гэвч
хэрэгжүүлдэг газар тун ховор байдаг тухай мэргэжлийн байцаагчид нь ч санаа
зовнингуй өгүүлж байсан. Уг нь үйлдвэрлэсэн хоолныхоо дээжийг 48 цагийн
туршид хадгалах нь тухайн газартаа ч эргээд аврал болох үе бий. Хүнс, хоолноос
нь хүн хордсон тохиолдолд өнөөх дээжийг шинжилгээнд авч, буруутай үгүйг нь
тогтоох учиртай. Гэвч мэргэжлийн байгууллагын гэнэтийн шалгалтаар ихэнх газар
хоолны ийм дээжийг авч хадгалаагүй, хадгалсан нь хуруу шил зэрэгхэнд багахан
хэмжээгээр хийсэн байдаг гэнэ.
Олон үндэстний хоолны газрын 80 хувь нь зөрчилтэй
Нийслэлд байрлах нийтийн хоолны газруудын бараг 30 гаруй хувь нь олон үндэстний
хоолны ресторан, гуанз байдаг аж. Ялангуяа, хятад, солонгос хоолны газар.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид саяхан дээрх газрын чанар,
эрүүл ахуй, орчин нөхцөлд хяналт шалгалт хийснээс дийлэнх нь ямар нэгэн зөрчил
дутагдалтай дүр зураг угтсан байна. Тухайлбал, шалгалт явуулсан нийт газрын 80
хувь нь орон сууцны нэгдүгээр давхрын төлөвлөлт зохицуулалтыг өөрчлөн үйл
ажиллагаа явуулж байгаа гэнэ. Мөн түүхий эд буюу хоолны элдэв амтлагч, далайн
гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ хаанаас, ямар шугамаар импортолдог нь
тодорхойгүй байжээ.
Тиймээс тус газраас “Импортын загас, далайн гаралтай боловсруулаагүй
түүхий бүтээгдэхүүний чанарын баталгаажилт” сэдэвт хяналт шалгалтыг хятад,
солонгос хоолны 66 аж ахуйн нэгжид хийж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт
дүнг нь нэгтгэлээ. Эдгээр аж ахуйн нэгж калчи, кулби, бино, кудмон, гүнчи,
наймаалж, далайн байцаа, хавч зэрэг далайн гаралтай 16 нэр төрлийн бүтээгдэхүүн
худалдан борлуулж, үйлдвэрлэлдээ ашиглаж байжээ. Тэдний 60 орчим
хувь нь бүтээгдэхүүний эрүүл ахуйн зохих шинжилгээнд хамрагдсан дүнтэй байна.
Харин хятад, солонгос хоолны нэлээд газар далайн гаралтай түүхий эд, загасаа
хувь хүнээс бөөндөж авдаг болох нь тогтоогджээ. Ганзгын наймаачнаас хямд
үнээр авсан, эрүүл ахуйн хяналт шинжилгээгүй түүхий эдээр хоол үйлдвэрлэж,
үйлчлүүлэгчдэд хүргэж байна гэсэн үг.
Шалгалтаар хориотой бүтээгдэхүүнүүдийг хольж хадгалсан, зориулалтын агуулах
хөргүүргүй, орчны ариун цэвэр муу, эрүүл ахуйн дэглэм хангалтгүй зэрэг
шалтгаантай есөн аж ахуйн нэгжийг нийт нэг сая, хоёр албан тушаалтныг 80 мянган
төгрөгөөр тус тус торгосон тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын
байцаагч Д.Хоролмаа ярьж байна. Үүнээс гадна 31 аж ахуйн нэгжид улсын
байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ.
Он гарсаар эднийх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг 614 цэг, салбарыг шалгаж, удаа дараа зөрчил гаргасан 16 байгууллагыг
1.5 сая гаруй төгрөгөөр торгосон аж.
Мэргэжилтнүүдийг чадваржуулж, нийтийн хоолны газрыг чанаржуулъя
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар энэ улирлаас тодорхой удирдамжийн дагуу
хоол үйлдвэрлэлийн газруудыг шалгаж эхлэхээр бэлтгэж буй гэнэ. Шалгалаа,
торголоо, албан шаардлага хүргүүллээ л гэдэг. Үр дүн нь хэр байдаг юм бол оо.
Таваас зургаахан оронтой тоонд эргэлдэх торгуулийн хэдэн цаас үйлдвэрлэгчдэд
цочроо өгч чаддаг болов уу. Аягүй бол торгуулийнхаа мөнгийг зэхчихээд хэнэг ч
үгүй дутагдлаа дөвийлгөн сууж байж мэднэ, зарим газар.
Дулааны урь орж, элдэв халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Нэг дор олон
хүнийг эрүүл мэндээр нь хохироож болзошгүй нийтийн хоолны эл эрсдэлтэй салбарыг
бид бага дээр нь цэвэрлэж, эрүүлжүүлэх цаг болжээ. Ингэхийн тулд мэргэжлийн
байгууллагын хяналт шалгалт чухал ч тэнд ажиллаж буй боловсон хүчний мэдлэг
хамгаас хэрэгтэй байна.
45-хан хоногийн дамжаа төгсчихөөд хийсэн хоолныхоо дээжийг хэдий хугацаанд
хадгалах, аяга тавгаа ямар горимоор угаах тухай технологио ч мэдэхгүй,
үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийг уландаа гишгэсэн мэргэжилтэн нийтийн хоолны
салбарын нэр хүндийг нэг л өдөр навс унагах вий. Тархинд нь хоол үйлдвэрлэлийн
технолог, арга зүй, дадалд нь ур чадвар, сэтгэлд нь үйлчлүүлэгчээ хайрлах
сэтгэл суулгаж өгсөн цагт газар газар сэлгэж явдаг мэргэжилтний тоо буурах биз.
Э.Сайхантуяа