Хунтайж Харри, Меган нар хүүгээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор хэмээн нэрлэжээ.
Энэ нэр хэний ч санаанд ороогүй бөгөөд ихэвчлэн Александр, Артур эсвэл Альберт хэмээх нэр өгөх магадлалтай гэж хүмүүс үзэж байв.
"Бидний хэн нь ч ийм нэр өгнө гэж санаагүй" хэмээн Majesty сэтгүүлийн ерөнхий редактор Жо Литтл хэлсэн байна.
Арчи гэдэг нь "жинхэнэ, бодит", "эр зоригтой" гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нэр нь АНУ-аас илүүтэй Их Британид түгээмэл тархсан байдаг аж.
2017 онд Их Британид 2800 эрэгтэй хүүхдэд Арчи нэр өгчээ.
Литтлийн хэлснээр Арчи болон Харрисон хэмээх нэр нь Британийн хааны удамтай огт холбоогүй аж. Арчи нь Арчибальд нэрийн товчлол боловч орчин цагт Арчи гэдгээр нь өгөх болсон байна.
"Хүү маань маш хөөрхөн, тайван" хэмээн Меган гэрэл зурагчдад хүүгээ харуулахдаа хэлжээ.
Хүүдээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор хэмээх нэр өгөхдөө Харри, Меган хоёр цол хэргэм нэмэхгүй байхаар шийджээ.
Арчи хүүд Думбартоны гүн хэргэм өгөх магадлалтай байжээ. Энэ нь Харригийн нэмэлт хэргэм юм байна. Гэвч үүний оронд зүгээр л ноён Арчи Маунтбеттен-Виндзор гэж дуудах аж.
"Дэргэд минь ертөнцийн хамгийн сайхан хоёр залуу байгаа нь гайхалтай. Би үнэхээр аз жаргалтай байна" хэмээн Меган хэлсэн бол Харри "Аав болоод хоёр, гурав хонож байгаа ч надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байна. Бид өөрсдийн гэсэн бяцхан баяр баясгалантай болсондоо маш их догдолж байна" хэмээн хэлжээ.
Хүүхэд хэнтэй нь илүү адилхан болохыг асуухад Харри "Эхний хоёр долоо хоногт хүүхэд маш хурдан өөрчлөгддөг гэж бүгд хэлж байна. Бид сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдөхийг харна. Гэхдээ өдөр болгон л царай нь хувирдаг болохоор мэдэхгүй юм даа" гэжээ.