ОКС Тандэр баг энэ жилийн плэй оффын эхний шатанд Портлэнд Трэйлблэйзэрст хожигдсон. Цувралд 4-1 харьцаатай хожигдол хүлээж тэдний хувьд улирал нь дууссан. Урт улирал нэгэнт дууссан учраас одоо дараа улиралдаа бэлдэх шаардлагатай.
Тус багийн од тоглогчид болох Рассэл Уэстбрүүк болон Пол Жорж нар мэс ажилбар хийлгэжээ. Тодруулбал багийн довтлогч Пол Жорж баруун мөрний шөрмөсний гэмтлийн улмаас өнөөдөр мэс ажилбарт оржээ.
Тэгвэл багийн нөгөө нэг од болох Рассэл Уэстбрүүк зүүн гарын ядам хурууны доод үед авсан гэмтэлдээ мэс ажилбар хийлгэсэн байна. Үүнээсээ гадна өөр нэг мэс ажилбар хийлгэсэн нь баруун өвдөгний хагалгаа юм. Өвдөгний уг гэмтэл нь 2013 оны плэйоффын үеэр Патрик Бэвэрлитэй мөргөлдсөнөөс хойш түүнийг зовоож байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Тэд плэйоффын турш гэмтэлтэй тоглож байсан ажээ. Эдгээрээс болж Пол Жорж дараа жилийн улирлын өмнөх тоглолтуудыг өнжихөөр болж байгаа бол Уэстбрүүк дор хаяж 4-6 долоо хоног багийн үйл ажиллагаанд орох боломжгүй болоод байгаа юм.
Б.Энх-Амгалан