Алим нь зүрх-судасны элдэв өвчин болон зарим хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгаж чаддаг байна.
Австралийн эрдэмтэд олон жил тал бүрийн судалгаа хийснээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Дэлхий нийтээрээ мэдэх энэ жимс нь багтраа, чихрийн шижин өвчнөөс бас сайн хамгаалж чадна. Үүний дээр гоё сайхан амттай шүүслэг энэ жимс нь илүүдэл жингээ хасахад юугаар ч орлуулашгүй туслагч юм.
Химийн нэг ч нэмэгдлийг алимны ашиг тустай шинжтэй зүйрлүүлэх аргагүй гэж судалгаа хийгчдийн нэг Шон Ландон хэлсэн байна. "Дэлгүүрийн лангууг чухамдаа хотойтол дарсан хүнсний шинэ шинэ бүтээгдэхүүн гарсан тухай бид байнга л сонсож байдаг. Гэвч эдгээрээс нэг нь ч тэжээллэг чанар болон амин дэмийн тоогоор "диваажингийн" жимсийг гүйцэж чадахгүй" гэж хоол судлаач онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээс үзвэл, алимны таатай нөлөө нь 75 грамм хар нэрснийхээс 1,5 дахин, аяга цайнаас хоёр дахин, амтат жүржийнхээс гурав дахин, гадил жимснийхээс бараг найм дахин их байдаг исэлдүүлэгчийн эсрэг хүчирхэг флавонид гэдэг бодистой холбоотой ажээ.
Я.Сүхбаатар