Тавдугаар сарын 1-ний шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газар Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн асфальтан замд Улаанбаатараас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Автобусанд нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын 2 хоёр хүний амь нас хохирсон байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.
Амиа алдсан хоёр хүний нэг болох 16 настай О нь Увс аймгийн 16 хүртэлх насны “Баруун-Од” клубийн тамирчин бөгөөд УАШТ-нд оролцоод буцаж явахдаа ийн осолд орж амиа алдсан байна.
Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос “2019 оны 05-р сарын 01-нд Увс аймгийн төдийгүй Монголын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз тохиолоо. “Баруун-Од” клуб нь 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг билээ. Бэртэл авсан тоглогчдод хурдан эдгэрэхийг хүсээд, бурхны оронд заларсан тамирчин хүүд Монголын мянга мянган хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дараа төрөлдөө мундаг хөлбөмбөгчин болон мэндлээрэй” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.