Бразилийн Сан Паоло хотод болсон загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч тайзан дээр алхаж явахдаа унаад нас баржээ.
Загвар өмсөгч Тэйлс Соарес "Ocksa" брэндийн загварын шоунд оролцож байсан аж. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй байна.
Үзэгчид Соаресийг алхаж яваад уначихаар нь эхэндээ үзүүлбэрийн нэг хэсэг гэж ойлгожээ. Гэвч түүний амнаас хөөс гарч, гал сөнөөгчид түүнд тусламж үзүүлэхээр тайзнаас холдуулсан байна.
Зохион байгуулагчид түүнийг нас барсан тухай Твиттерт албан ёсоор мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. "Бид түүнийг алдсандаа харамсаж байна. Тэйлсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Соарес тайзан дээр алхаж яваад гуйваад унасан тухай нийгмийн сүлжээгээр бичсэн байна. Тэрбээр хэдхэн цагийн өмнө Инстаграмдаа загварын шоуны талаар бичиж, зургаа тавьсан байжээ.
Эх сурвалж: BBC