Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод үргэлжилж байна. Эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болов.
97 кг-ын жинд Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом ОУТ-ий мөнгө, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртэв.
Тэрээр шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагджээ.
Ө.Батзул 2017 онд Азийн аваргад анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн болов. Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна.
Т.Түмэндэмбэрэл