Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний 4 дэх өдөр медалийн болзол хангах тоглолтууд эхэлжээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаагаас 5 боксчин тус тусын жинд хагас шигшээд үлдэж, медалийн болзол биелүүлээд байна.
Эрэгтэйчүүдийн 56кг-ийн жинд Х.Энх-Амар Тайваний боксчин Чэн По-Еиг хожиж, хагас шигшээд үлдсэн юм. Эсрэг тамирчны зүүн хөмсөг задарсны улмаас шүүгч тоглолтын 2-р үед зогсоосон байна. Эмэгтэйчүүдийн 69кг-ийн жинд Э.Эрдэнэтуяа Казахстаны Дарига Шакимовад шүүгчдийн саналаар ялагдсанаар медаль авах боломжгүй болжээ. Харин эрэгтэйчүүдийн 64кг-ийн жинд Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг Энэтхэгийн Рохит Токасыг шүүгчдийн саналаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Үүний дараа эрэгтэйчүүдийн 81кг-ийн жинд Н.Шинэбаяр зохион байгуулагч Тайланд улсын тамирчин Анават Тонкратокыг, эмэгтэйчүүдийн хамгийн бага жин буюу 48кг-ийн жинд Балсаны Мөнгөнсаран мөн л Тайландын Ратчанеекорн Сикадоныг тус тус ялснаар медалть авах нь тодорхой болжээ.
Ийнхүү эдгээр ялалт байгуулсан 4 тамирчнаас гадна эмэгтэйчүүдийн +81кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Ундрам нарын 5 боксчин медаль хүртэх нь тодорхой боллоо. Тэдний хувьд цаашид медалийн өнгөө хувиргах тулаанууд хийнэ.
Харин өнөөдөр манай 8 боксчин медалийн болзол хангах тоглолт хийнэ. Тухайлбал эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд 2018 оны Азийн наадмын аварга, ОУХМ Э.Цэндбаатар, 75кг-ийн жинд Д.Давааням, 91кг-ийн жинд ОУХМ С.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 51кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 54кг-ийн жинд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, 60кг-ийн жинд М.Намуун, 64кг-ийн жинд У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд М.Мягмаржаргал нар хүч үзнэ.
Өнөөдрийн тулаануудын хуваарь (Монголын цагаар):
15:00 – Э.Цэндбаатар – Ахмад Алматбули (Йордан)
15:45 – Д.Давааням – Мусави Сейедшахин (Иран)
16:00 – С.Эрдэнэбаяр – Ким Хёнкюү (БНСУ)
16:30 – М.Нандинцэцэг – Саяа Хамамото (Япон)
17:00 – М.Намуун – Кодирова Райхона (Узбекистан)
17:45 – М.Мягмаржаргал – Сён Сүжин (БНСУ)
20:00 – Л.Алтанцэцэг – Ти Там Нгуен (Вьетнам)
20:45 – У.Шинэцэцэг – Дан Доу (БНХАУ)
А.Одбаяр