Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын (ТХЗ) хэрэгжилтээр Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг хэлэлцүүлнэ.
Засгийн газар Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг бэлтгэхЕрөнхий сайдын 2018 оны 165 дугаар захирамж гарсан юм. Иймд Үндэсний хөгжлийн газрын ахaлсан ажлын хэсгийг байгуулжээ. Үндэсний хөгжлийн газар НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газар болон Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээрх “Үндэсний сайн дурын илтгэл”-ийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Тогтвортой хөгжлийн зорилтын Монгол улс дахь хэрэгжилтийг хариуцсан төв болон орон нутгийн төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтaнууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын түншүүд оролцоно.
Хэлэлцүүлгийн дараа төсөлд тусгах санал зөвлөмж гаргана. “Дэлхийн зорилгууд” хэмээн нэрлэдэг, тогтвортой хөгжлийн зорилтыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй баталсан юм.
Өмнө хэзээ ч байгаагүй, дэлхийн хамгийн том хөгжлийн энэ хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр НҮБ-ын 193 гишүүн улс орон баталсан.
Энэ хөтөлбөр тогтвортой хөгжлийг цогцоор нь харж, дэлхийн зорилтуудыг гаргасан бөгөөд улс орнууд өөрсдийнхөө бодлогод тусгаж хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна. Иймд сайн дурын үндсэн дээр Үндэсний сайн дурын илтгэлийг бэлтгэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар танилцуулдаг юм.
Үндэсний сайн дурын илтгэл нь ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг хянах, чиглүүлэх, ТЗХ хэрэгжүүлэх туршлага хуваалцах, олон талт дэмжлэг, түншлэлийг дэмжих зорилготой. Монгол улс нь энэ оны долдугаар сард ҮСДИ танилцуулах 42 улсын жагсаалтад багтсан аж.
Үндэсний сайн дурын илтгэлд манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудлуудыг хамран одоогийн бодлогын хүрээ, МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, ТХЗ-ын хэрэгжилтийн ахиц дэвшлийн үнэлгээ хийж, цаашид юуг анхаарах талаар дурддаг.
Илтгэлийн төсөлд ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх, удирдан зохион байгуулах бодлогын орчныг илтгэх, манай улсын хөгжлийн тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг судалж, цаашид анхаарах асуудлыг дэвшүүлэх юм.