gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Оюунболд Б.Бат-Өлзий нар хэдэн удаа таарч барилдсан бэ

Спорт
2019-04-09
0
Twitter logo

Улсын залуу арслан Э.Оюунболд, улсын залуу харцага Б.Бат-Өлзий. Энэ цагийн өнгөнд байгаа бөхчүүд. Нэг нь их наадмын түрүүтэй, нөгөө нь бага наадмын түрүүтэй. 90-ээд оны бөхчүүдийг нэр төртэйгээр өнгөлж, цолондоо эзэн болж яваа залуус. Ердөө хоёр хоногийн өмнө энэ хоёр учраа таарч бага цолтой нь давсан юм. Эд миний бүртгэлээр лав найман удаа таарч барилджээ.

  1. 2012 оны арваннэгдүгээр сард Дархан-Уул аймагт үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд Э.Оюунболд 19 настай аймгийн арслан, Б.Бат-Өлзий 20 настай сумын заан очиж хүч үзэв. Э.Оюунболд энд түрүүлж алтан медаль хүртсэн түүхтэй. Бараг анх удаа таарсан нь энэ болов уу.
  2. 2014.03.01 МАН-ын баярын барилдаанд гурвын даваанд улсын харцага Э.Оюунболд аймгийн харцага Б.Бат-Өлзийг амлан барилдав. Улсын харцага хаялцах барьцан дээрээс мордож давлаа.
  3. 2014.03.14 Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний ойн барилдааны хоёрын давааны оноолтод дахиан таарлаа. 13 хоногийн ард дахин хүч үзэв. Хайн барилдаан болж дахив. Хоёр дахь барилдаан дээрээ Э.Оюунболд нэлээд жинтэй газардуулж байсан санагдана. Хаялцах барьцан дээрээс хутгачихлаа.
  4. 2018.08.04 Хүрээ цам даншиг наадмын тавын даваанд сугалаагаар таарч барилдав. Давсан нь даншигийн начин цол хүртэх байлаа. Б.Бат-Өлзий шилдэж дунгуйлдан хаялаа. Бараг анх удаа давсан нь энэ болов уу. Баярхүүгийн Бат-Өлзий даншигийн начин боллоо.
  5. 2018.08.14 Төв Угтаалцайдам суманд Г.Өсөхбаяр арслангийн мялаалга наадамд үзүүр түрүүнд үлдэж Э.Оюунболд арслан хаялцах барьцан дээрээс давж түрүүлэв.
  6. 2018.10.06 Намрын улирлын нээлтийн барилдаан Алдар дээр болоход их шөвөгт таарав. Хаялцах барьцан дээрээс Б.Бат-Өлзий нь мордож давлаа.
  7. 2018.11.17  Төв аймагт Манлайн баясгалант барилдааны тавын даваанд тунаж барилдлаа. Энэ барилдаанд Э.Оюунболд давж үзүүр түрүүнд П.Бүрэнтөгс арсланг давж түрүүлсэн юм.
  8. 2019.04.07 Ардчилсан намын баярын барилдааны тэргүүн байрын төлөө шалгарч Б.Бат-Өлзий харцага өхийлдөж давсан шинэхэн түүх байна.

Нас үе хоёр хүчтэн найман удаа таарч хүч үзжээ. Үүнээс өөр орон нутагт таарсан байхыг үгүйсгэхгүй. Харин энэ найман барилдаанд Э.Оюунболд нь 5:3 харьцаатай болоод байгаа юм. Тойргийн барилдаанд нэг, үзүүр түрүүнд хоёр, сугалаагаар нэг, хоёр удаа тунаж, оноолтоор нэг, амлаж нэг удаа барилджээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан