gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

OECD: Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг албан үүргээс чөлөөлсөн нь цочирдом үйлдэл

Б.Чимэг
Улс төр
2019-04-05
0
Twitter logo

Монгол Улс авлигын эсрэг тэмцэлдээ илүү бодитой үр дүнд хүрэхийн тулд Авлигатай тэмцэх газар болон шүүх, прокурорын байгууллагаа хүчирхэгжүүлж, хараат бус, бие даасан байдлыг нь хангах ёстой гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргасан шинэ тайланд дүгнэжээ.

Тайланд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан талаар онцолсон байна. 

Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг албан үүргээс чөлөөлсөн нь цочирдом үйлдэл болсон. 

Харамсалтай нь Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого, дайралтууд үргэлжилсээр байгаа нь санаа зовоож, Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд том саад болж байна. Тайланд Монгол Улс Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн эрх, үүргээ гадны аливаа нөлөөллөөс ангид биелүүлэх боломжоор хангах, Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлахыг сануулжээ.

Монгол Улс мөн шүүх, прокуроруудын хараат бус, шударга байдлыг бататгаж, улс төрийн болон аливаа өөр хэлбэрээр хөндлөнгөөс үйл ажиллагаанд нь оролцохгүй байх боломжоор хангах ёстой. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг албан үүргээс чөлөөлсөн нь цочирдом үйлдэл болсон бөгөөд эдгээр байгууллагын хараат бус байдлыг хангах шаардлагатайг ахин сануулахад хүргэж байна.

Тайлан нь Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгийн системд ахиц дэвшил гарсныг сайшаан хүлээн авч байна. Гэвч Монгол Улс Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөнд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна.  Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна.

Тайлан нь Монгол Улсад дараах нэмэлт зөвлөмжүүдийг өгч байна:

  • Төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлуудыг шийдэрлэж, шаардлагатай арга хэмжээ авах,
  • Авлигатай тэмцэх газарт хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулах, хариуцлагатай байдлыг нь хангах,
  • Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр ба Арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын хэрэгжилтийг сайжруулах,  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах,
  • Авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний,  авлигын том хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх,
  • Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх,
  • Авлигын гэмт хэргийн тусгайлсан мөрдөгч, прокуроруудын чадавхийг сайжруулах,
  • Иргэний нийгмийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах.
  • Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын асуудлыг гүнзгийрүүлэн судалсан бөгөөд энэ төрлийн авлигын өндөр эрсдлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн. Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.

    Тайлан болон зөвлөмжийг бүтнээр нь ЭНД ДАРЖ үзэж болно. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан