Польш улсад энэ оны эцсээр дэлхийн хамгийн гүнзгий усан сан нээхээр болжээ. Энэхүү усан сан нь 45 метрийн гүн бөгөөд дотроо хүн явах туннельтэй болох аж.
Энэ нь усанд шумбагчдад бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой усан сан болж байгаагаараа онцлогтой бөгөөд 8000 куб метр ус хийх юм байна. Өөрөөр хэлбэл дунджаар 25 метрийн хэмжээтэй усан сангаас 27 дахин их ус шаардлагатай аж.
Энэхүү усан санг нийслэл Варшав хотоос 50 км-ийн зайтай орших Мщонув хотод байгуулж байгаа ажээ.
Дизайнеруудынх нь хэлснээр энэ нь анхлан суралцаж байгаа болон туршлагатай шумбагч аль алинд нь тун тохиромжтой байгууламж болох гэнэ. Харин усан дотор орж, норох хүсэлгүй байгаа хүмүүс усан доорх туннелиэр явж ойр орчмыг үзэх боломжтой юм байна. Мөн дэргэдээ хурлын болон бэлтгэлийн танхимуудтай байх аж.
Одоогоор дэлхийн хамгийн гүн усан сан болох Y-40 Deep Joy нь Италийн Монтегротто Терме амралт сувиллын газрын Millepini Terme зочид буудалд байдаг юм байна.
Польшид байгуулж байгаа усан сангийн зургууд