Дэлхийн загварын салбарын Гиннесийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор "Хамгийн олон орны", "Хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгчид" оролцсон загварын шоу болох гэж байна.
Дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцож, дээд амжилт тогтоох уг шоу энэ сарын 5, 6-нд Испанийн Мадрид хотноо болох юм.
Энэхүү загварын шоунд Монголоос оролцох "Uilen Couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг өнөөдөр мордож, эх орноо сурталчлах юм байна.