Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд “Beyond books” иргэний номын сан байгуулах төслийн нээлт энэ сарын 23-нд амжилттай боллоо.
“Beyond books” төсөл иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртээмжийг хангаж, хувь хүний хөгжлийг дэмжих замаар амьдралд нь бодит өөрчлөлт авчрахыг үндсээ болгодог, олон улсад эрчимтэй хөгжиж буй иргэний номын сангийн загварыг Монголдоо нэвтрүүлж, жишиг болгох зорилготой.

Номын сангийн анхны загварыг Чингэлтэй дүүргийн 17, 18 хорооны 5434 хүүхдэд зориулан хөгжүүлж, тэдэнд бүтээлч, таатай орчинд цагийг өнгөрөөж, ном унших, хичээлийн хоцрогдлоо арилгах, хичээлээс гадуур сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлж, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт орох эрсдлийг бууруулахыг зорьж байна. Энэхүү төслийг Австралийн Засгийн Газар, Зориг сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн Манлайлал” хөтөлбөрт хамрагдаж буй залуус санаачилсан бөгөөд төслийн хүрээнд:
1. Номын сангийн дотоод тохижилтыг цогцоор нь шийдэх
2. Номын сангийн автоматжуулалтыг хийх
3. Сан хөмрөгийг бүрдүүлэх
4. Иргэний номын сангийн жишиг хөтөлбөрүүдийг боловсруулах
5. Хүний нөөцийг сургаж, менежментийн гарын авлага бэлтгэх гэсэн үндсэн ажлууд хийгдэж байна.
Нээлтэнд төслийн хэрэгжүүлэгч талууд, номын сангаар үйлчлүүлэх хүүхэд багачууд, эцэг эхчүүдээс гадна дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэ үеэр Голомт банк, Скайтел групп, NGNEX ХХК, ГХЯ-ны дэргэдэх Дипломат Эмэгтэйчүүдийн клуб, Сэрүүлэг Их сургууль, Lib4U.net дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Та бүхэн энэ санаачилгыг дэмжиж мөнгөн хандив өргөж болохоос гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэмжих боломжтой.
Холбоо барих:
FB: BeyondBooksMongolia
Email: beyondbooksmongolia@gmail.com
Утас: 99167417, 99888182