Энэхүү жагсаалтад орсон хоолнууд таны аяллын төлөвлөгөөг хөнгөвчлөх болно. Та бүхэнд CNN-ээс гаргасан дэлхийн шилдэг 50 хоолны жагсаалтыг цувралаар хүргэж байна.
50. Цөцгийтэй попкорн. АНУ
Цөцгийн тостой шарж болгосон эрдэнэ шиш. Ихэвчлэн шөнийн цагаар кино үзэхдээ идэхэд хамгийн тохиромжтой.
49. Масала Доса. Энэтхэг
Цагаан будааны гурилд ороож, амталсан төмсний нухаш. Кокосын чөмөг, даршилсан улаан лооль, лаазалсан ногооны сүмс зэргээр амталжээ.
48. Төмсний чипс. Их Британи
Нарийн хэрчиж, амталж шарсан төмс. 1853 оны үед Нью Йорк хотод сэдсэн уг хоол өдгөө дэлхий даяар алдартай. Ялангуяа хүүхэд, багачууд хамгийн ихээр дурладаг билээ.
47. Далайн хоол паелла. Испани
Будаа, тахиа, сам хорхойтой далайн гаралтай хоол. Дун, хавч, төрөл бүрийн ургамал орсон уг хоолыг ёслолын арга хэмжээнд иддэг аж.
46. Сом Там. Тайланд
Сармис, чинжүү, загасны тос, улаан лооль зэргээс бүрдэх Тайландын хамгийн алдартай салат. Үүнд мөн наймаалжны мах, загасны тос ордог байна.
45. Тахиан махтай будаа. Сингапур
Жигнэсэн эсвэл чанасан тахиан махтай тослог цагаан будаа. Дээд зэргийн шар буурцагны цуу, улаан лооль, улаан чинжүү, сармис зэргээр амталсан Сингапурын үндэсний хоол.
44. Поутайн. Канад
Франц бяслагтай шарсан төмс. Канадчууд энэ хоолыг 03:00 цагийн үед идэхэд хамгийн тохиромжтой гэж боддог ажээ.
43. Тако. Мексик
Сонгино, салса, гоймон, силантро зэргийг багтаасан, эрдэнэ шишээр амталсан нимгэн гурил. Уг нимгэн гурилыг Испанид Тортияа гэж нэрлэдэг.
42. Мармиттэй шарсан, цөцгийтэй талх. Их Британи
Цитрус жимсээр хийсэн чанамал түрхэж шарсан, цөцгийтэй талх. Өглөөний цайнд хамгийн тохиромжтой.
41. Өмхий дүпү. Өмнөд Ази
Дүпү буюу шар буурцагны ааруулаар хийсэн уг хоол дуриан жимстэй төстэй үнэртэй тул ийнхүү өмхий гэж нэрлэжээ.
Эх сурвалж: CNN
А.Эрхэмбаяр