Канадын шинжлэх ухааны музейд бүх тал нь 1,68 метр урттай Рубикийн шоо бүтээж, Гиннессийн шинэ дээд амжилт тогтоолоо. Калгари хотын “ТЕЛАС Спарк” шинжлэх ухааны төвд танилцуулсан уг шоог найман долоо хоногийн турш бүтээжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард болсон уг шоог Эрно Рубикийн төрсөн өдөрт зориулан бүтээжээ. Унгарын зохион бүтээгч Эрно Рубик нь механик оньсон тоглоом бүтээдэг алдартан юм. Тэрээр Рубик шоо, Рубик могой, Рубик илбэ зэрэг тоглоомуудыг бүтээсэн билээ.
Үйл ажиллагааг санаачлагч Харприт Данжал “Рубик шоо бол өөрөө гайхалтай төхөөрөмж юм. Үүнийг бүтээхэд бидэнд инженер, математик, урлаг, технологийн гээд бүхий л төрлийн мэдлэг хэрэг болсон” хэмээн ярьсан байна.
Өмнө уг дээд амжилтыг бүх тал нь 1,57 метр урттай шоо бүтээж тогтоож байсан юм.
Эх сурвалж: Guinnessworldrecords.com
А.Эрхэмбаяр