АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн төрлөөс манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ.
Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өнөөдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртжээ. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна.
Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа бөгөөд Хонгконгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байжээ.
Харин эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Гүнжсүрэн шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Түүний хувьд өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт орсон байна.