ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас шенгений оронд 90 хүртэл хоног оршин суух визийн мэдүүлэг хүлээн авах ажлыг Улаанбаатар хотод гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн VFS Глобал компанид шилжүүлжээ.
Энэ баасан гарагаас эхлэн Герман улс, Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португаль, Швед, Словени болон Испани зэрэг улсад зорчих Шенгений визийн (= богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот дахь DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгч болно.
Тиймээс иргэд тус компанийн Виз мэдүүлгийн төвд хандан виз мэдүүлэх цагийг англи, монгол хэлээр VFS Глобал компанийн цахим хуудсаар орж товлох боломжтой юм.
Харин үндэсний виз буюу 90-ээс дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүлийнхэн рүүгээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд шууд мэдүүлдэг хэвээрээ байна. Үндэсний визийн мэдүүлгийг VFS Глобал компани одоогийн байдлаар хүлээн авахгүй. Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид хязгаарлагдмал хүрээнд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар (www.ulan-bator.diplo.de) тохирон авч болно.
Бид визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг урт хугацааны хүлээлт багасаж, үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх үйлчилгээ улам сайжруулж буй юм хэмээн Германы ЭСЯ-наас мэдээллээ.