Гялгар улавчийг хэрэглээнээс халсан гэр хорооллын дундах үлгэр жишээ цэцэрлэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны гэр хороолол дунд байрлах 201 дүгээр цэцэрлэг гялгар уутан улавчийг бүр мөсөн халжээ.
330 хүүхэдтэй энэ цэцэрлэг тохь тух, цэвэр цэмцгэр байдлаараа хотын төвийн цэцэрлэгүүдээс дутахгүй. Эднийх 2018 оны хичээлийн жилийн эхэнд эцэг, эхчүүдээс улавчны материалын мөнгө хураан авч, захиалгаар оёулжээ. Эцэг эхчүүд хүүхдээ хүргэх, авахдаа өнөөх улавчийг үнэ төлбөргүй хэрэглэнэ.
Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч нь “Бид намар эцэг, эхчүүдээс өглөө, орой хоёр ээлжийн болон хүүхдийн улавч, мөн улавчны материал угаах угаалгын машины мөнгө хураан авч захиалгаар улавч оёулсан. Угаасан улавчийг нэг удаа л хэрэглэнэ. Өглөөний улавчийг манай угаагч угаана. Харин оройнхыг ээлжийн манаач угаагаад хатаачихдаг. Өглөө бүх улавч цэвэрхэн” гэж ярилаа.
Өвлийн цагт цэцэрлэгийнхээ Уурын зууханд хатаагч байрлуулан угаасан улавчаа хатаадаг байсан бол одоо цэцэрлэгийнхээ хашаанд гадаа дэлгэн хатааж байна. Нимгэн гялгар уутны хэрэглээг хязгаарласан энэ үед хотын төвийн цэцэрлэгүүд ч хэрэгжүүлмээр сайхан үлгэр жишээг гэр хорооллын ажилсаг цэцэрлэгээс олж харлаа.