Жил болгон зохион байгуулдаг “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн Улсын 22 дахь уралдаан " амжилттай болж өнгөрлөө.
Энэ уралдаан ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын дунд бага, дунд, ахлах насны ангилал болон гоцлол, хамтлаг төрлөөр зохиогддог юм. Энэ жил “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн Улсын уралдаанд зургаан дүүрэг /Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул/, 11 аймгийн /Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төв/ 260 сурагч, бүжиг дэглээч багш нарын хамт оролцжээ.
Уралдааны зорилго нь өсвөр насны хүүхэд багачуудад БНЭУ-ын ардын болон үндэсний бүжгийн урлагийг сурталчлан таниулах, өсвөрийн бүжигчдийн бүжиглэх ур чадварыг сайжруулах, тэдний авьяасыг нээн хөгжүүлэхэд оршдог. Гурван насны ангиллын тэргүүн байр эзэлсэн шилдэг бүжигчин охид Энэтхэг ардын бүжигчин Коушики Лалатиката хамтран “Гала” тоглолтыг зохион байгууллаа.
Нийт 108 сурагчийг шалгаруулж шагнажээ. Мөн сурагчдын бүжгийг найруулан, дэглэсэн 23 багшид “Ялгуун” брэндийн гарын бэлэг, Энэтхэг ардын ном гардуулсан байна.