-Би
энэ жил 11-р анги төгсч байгаа. Цагдаагийн сургуульд суралцах хүсэлтэй. Хаана
хэнд хүсэлтээ гаргах вэ?
-Цагдаагийн байгууллагад ажиллаж суралцахыг хүссэн иргэн оршин суугаа
нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагын дарга, хүний нөөц, сургалт эрхэлсэн
ажилтнуудад 2008 оны 04-25-ны дотор хүсэлтээ гаргах хэрэгтэй. Бид таны
хүсэлтийн дагуу материалыг хүлээн авч хоёр сараас багагүй хугацаагаар судлах
ёстой ба судлагдаагүй иргэнийг дотоод, гадаадын сургуульд суралцуулах боломжгүй
юм.
-Цагдаагийн
сургуульд суралцахад ямар шаардлага тавигддаг вэ?
-Юуны өмнө цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж , ард
түмнийхээ амгалан тайван байдлын төлөө бие сэтгэлээ зориулах чин эрмэлзэлтэй,
ёс суртахууны хувьд зөв төлөвшсөн , анги хамт олон, оршин суугаа газрынхаа иргэдийн
дунд зөв үнэлэмжтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байна. Мөн 170
см-ээс дээш биеийн өндөртэй, 65 килограммаас багагүй жинтэй, эрүүл чийрэг бие
бялдартай байхыг шаардахаас гадна гадаадад суралцахыг хүсэгч нь 17-23 настай,
гэр бүлгүй, дотоодын цагдаагийн академид суралцахыг хүсэгч нь 17-18 насын иргэн
байх ёстой
-
Цагдаагийн мэргэжлээр сургадаг ямар сургууль хаана байдаг юм бэ?
-Улаанбаатар хотод Цагдаагийн академид таван жилийн хугацаагаар оюутны
тэтгэлэггүй, төлбөргүй сургаж, дүрэмт хувцсаар хангадаг ба эрх зүй цагдаагийн
ажил мэргэжлээр суралцуулж, мөрдөн байцаагч, байгцаагч шинжээч зэрэг ажлын мэргэжлээр
тус тус сургаж, төгсөгчдийг ажлын байраар хангадаг. Гадаад сургалт төлбөргүй ба
суралцах хугацаанд нь Монголын цагдаагийн байгууллагын ахлагчийн цол хүртээж
цалин, цолны цалин, дүрэмт хувцасаар хангаж, жилд нэг удаа байраар төгсөгчдийг
100 хувь хангадаг. ОХУ-ын Москва, Омск, Орел, Эрхүү зэрэг хотын Дотоод явдлын
яамны харьяа их, дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр нийт таван жил сургаж
эрх зүйч, хууль сахиулах байгууллагын ажилтан, нягтлан бодох бүртгэл, аудти зүн
шинжилгээний ажилтан мэргэжлээр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот дахь
цагдаагийн академид таваас зургаан жилийн хугацаатайгаар эрх зүйч ирж, буцах
унааны зардлыг олгодог
-Цагдаагийн
сургуулийн босго оноо ямар байдаг вэ?
- Монгол Улсын Цагдаагийн академид тухайн жил ЕБС-ийг "А",
"В" үнэлгээтэй төгссөн, элсэлтийн дүн нь нийгмийн тухайн мэдлэгийн
хичлээлээр 480, математикийн хичээлээр 400 оноо авсан байвал Цагдаагийн
академийн элсэлтийн босго оноонд хүрсэн гэж үзнэ. Гадаадад суралцахыг хүсэгчид
нь элсэлтийн ерөнхий шалгалтаар нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр 560,
математикийн хичээлээр 480 оноо авсан
байх ёстой.
-Суралцахыг
хүсэгчдээс нэмэлт шалгалт авдаг уу?
-Гадаадад суралцахыг хүсэгчдээс ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан
комисс ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт
явагдсанаас хойш 14 хоногийн дотор гадаад хэл, монгол хэлний мэдлэгийн нэмэлт
шалгалт авдаг. Гадаад хэдний мэдлэгийг ОХУ-ын ДЯЯ-ын харъяа их дээд
сургуульд суралцахыг хүсэгчдээс Турк эсвэл англи хэлний мэдлэгийн шалгалтыг
дүрэм, орчуулга ярилцлага хэлбэрээр авна. Харин монгол хэлний мэдлэгийн дүрэм
найруулга зүй, эссэ бичүүлэх хэлбэрээр шалгана. Мөн гадаад, дотоодод суралцахыг
хүсэгчдээс бие бялдарын сорилын шалгалт авч хамгийн өндөр оноо авсан иргэнийг
тэнцсэнд тооцно.
-Цагдаагийн
сургуульд суралцахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Өргөдөл
-Төрийн алба хаагчийн анкет
-Гурван үеийн түүх / Долоо хүний намтар/
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
-Ажил, сургуулийн тодорхойлолт
-Сурагчийн хувийн хэрэг
-3x4 хэмжээтэй зураг таван ширхэг
-Ял шийтгэлийн тодорхойлолт
-Боловсрол, мэргэжлийн үнэмлэх
-Диплом
-Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг болно