“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нээлт Өвөрхангай аймагт боллоо. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс /ГССҮТ/ санаачлан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцлоо.
Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төслийг ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 40 хувь нь орон нутгийн иргэд байдаг учир энэ төслийг орон нутагт хэрэгжүүлэх болжээ. Орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг. Мөн тус эмнэлэг хүний нөөцийн чадамж, газар зүйн байршлын хувьд төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн төслийг Өвөрхангай аймгаас эхлүүлсэн байна. ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13.5 хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь төслийг санаачлан хэрэгжүүлэх нэг үндэслэл болжээ.
Ийнхүү орон нутгаас гэмтэл согогын тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлага гарч буйг албаныхан онцолж байна.
Зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх сургалтадбүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах юм. Мөн анагаах ухааны эмчилгээний орчин, шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас ирж үйлчилгээ авч байгаа иргэдийн урсгалыг багасгаж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ.
Төслийг хэрэгжүүлснээр хэд хэдэн үр дүн гарна гэж тооцжээ. Тухайлбал, БОЭТ-ийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношилж, эмчлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцлов. Мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өрсөлдөх чадвар дээшлүүлж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг сайжирч төвийн хэмжээнд хийдэг мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж, нас баралтыг бууруулах ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Эх сурвалж: ЭМЯ