gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийгэм
2019-02-26
0
Twitter logo

- “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийт 5000 гаруй оюутныг хамруулжээ -

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 7-ныг хүртэл болно. Мөн бие бялдар, эрүүл мэндийн үзлэгт гуравдугаар сарын 21-24 хооронд хамруулна гэдгийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын газраас өнөөдөр мэдээллээ. 

Бүртгэлд их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж буй нэгдүгээр дамжааны 2,8-аас дээш голч дүнтэй, 18 нас хүрсэн оюутнууд сайн дураараа хамрагдана.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр ““Оюутан цэрэг” хөтөлбөр 2016 онд цэргийн албаны тухай хуульд нэмэлтээр орсон. Цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалт иргэдэд үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх боломжийг нэмсэн" хэмээсэн юм.

Харин Батлан хамгаалах яамны орон нутгийн хамгаалалт улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа С.Рагчаадорж “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 тогтоолоор “Оюутан цэрэг” сургалтыг зохион байгуулах ажиллагааг журамласан. Анх 2014 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 5000 гаруй оюутан суралцагчдыг хамарсан байна. 2019 онд “Оюутан цэрэг” сургалтын талаар Батлан хамгаалах сайдын тушаал гарсан. Уг тушаалын дагуу улсын хэмжээнд 1000 орчим оюутан суралцагчдыг хамруулахаар тогтсон. Үүний 700 гаруй нь нийслэлээс үлдсэн 350 орчим нь орон нутгийн 15 аймгаас бүртгэнэ. Энэ жил шинээр Дорноговь аймгийн МСҮТ-ийн суралцагчдыг хамруулах болсон онцлогтой“ гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд хэрэгжсэн. 2016 оноос “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт, алба хаах хэлбэр болгожээ. 

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

1.    Иргэний үнэмлэх
2.    Цэргийн үүрэгтний үнэмлэх
3.    Оюутны үнэмлэх
4.    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5.    Сургуулийн тодорхойлолт /”Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
6.    Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2,8 аас дээш байх/
7.    Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Оюутан цэрэг сургалтын ерөнхий зохицуулагч бэлтгэл хурандаа Б.Мягмаржав “Эхлээд сургуулиуд сонгон шалгаруулалт хийсний дараа цэргийн хэлтсүүд дээр сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн залуучуудыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын бэлтгэл сургалтад хамруулна. Сургалт орон нутгийн цэргийн хэлтэс болон нийслэлийн 7 их сургуулиудаар нэгдсэн журмаар орно. 

Энэхүү сургалтыг оюутан, залуусын үндсэн хичээлд саад болохгүйгээр зөвхөн бямба, ням гарагуудад өглөө 09:00-14:00 цагийн хооронд явуулна. Нийтдээ 2 кредитийн 96 цагийн хичээл орох ба явцын шалгалтад 60-аас дээш оноо авсан бол цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой болох юм.

Хяналтын эрүүл мэндийн дахин үзлэгээр орсны дараа мэргэжлийн бэлтгэл сургалтад зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл явах юм. Энэ хугацаанд залуучууд 14 кредитийн 560 цагийг үзээд шалгалт өгч тэнцвэл 11 бага мэргэжил эзэмшсэн гэж цэргийн тангараг өргөнө” гэлээ. 

Цэргийн мэргэжлийн сургалтыг Ховд, Эрдэнэт, Зүүнбаян, Дорноговь аймаг дахь цэргийн полигонуудыг ашиглаж зохион байгуулах юм байна.

А.Эрхэмбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан