Уулын цанын Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ээлжит гараа Болгар улсад боллоо. Банско хотын Алберто Томба замд болсон энэхүү уралдаан нь Жайнт Слалом ангиллаар үргэлжилсэн бөгөөд Дэлхийн шилдгүүд олноор ирж оролцсон байна.
Австрийн Марсель Хиршер, Норвегийн Хенрик Кристофферсен, Францын Алексис Пентюро нарын Олимп Дэлхийн аваргууд тэмцээн гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байсан бөгөөд үзэгчдийн таамаг ч хол зөрүүтэй гарсангүй. Тэргүүн байрыг Норвегийн Хенрик Кристофферсен эзэлсэн байна. Туг сүлжих төрлийн төрөлхийн авьяастан гэгддэг Норвег эр ийнхүү улирлын эхний ялалтаа байгуулсан аж.
Харин түүний араас Олимп, Дэлхийн аварга Австрийн Марсель Хиршер оржээ. Харин Францын тамирчин Алексис Пентюро энэ өдөр хангалгүй уралдааныг хийснээр нутаг нэг Томас Фанараг урдаа алдсан байна. Уулын цанын Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн дараагийн гараа ирэх 3-р сарын 1-3 өдрүүдэд Норвег улсад болно.
Г.Баярмөнх