“Мөнхийн Үсэг” группийн харьяа “Мөнх спорт хөгжлийн төв”-өөс санаачлан тус спорт төвд бэлтгэл сургуулиа тогтмол базаадаг Өвөрхангай аймгийн бөхчүүдийн “Их Монголын Хүчтэн Дэвжээ”, Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн багийн халз барилдааныг зохион байгуулахаар тогтжээ. Тус барилдаанд дэвжээ тус бүрээс аймгийн арслан цолтой дөрвөн бөх, аймгийн заан цолтой хоёр бөх оролцсон зургаа, зургаан бөх зодоглоно.
Эсрэг багийн бүх бөхтэй тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулах тус барилдаанд “Их Монголын Хүчтэн Дэвжээ”-ээс аймгийн арслан Ж.Наранбаатар, Б.Цэдэнсодном, О.Наранбаатар, Б.Лхагвадорж, аймгийн заан Л.Батсайхан нарын сайчууд, “Хантайшир” дэвжээнээс аймгийн хурц арслан Д.Тангад, аймгийн арслан Б.Отгонбаатар, Ж.Алтаншагай, Т.Сайханжаргал, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нарын шилдгүүд зодоглох магадлалтай юм.
Шинэлэг, үзүүштэй тус барилдаан 2019 оны хоёрдугаар сарын 25 буюу Даваа гарагт “Мөнх спорт хөгжлийн төв”-д болно.
Т.Түмэндэмбэрэл