gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Дэвид Спрул: Монголчууд олон зууны турш хадгалсан онцгой соёлоо өв хөрөнгө болгох хэрэгтэй

Б.Нямдарь
Элчин сайд
2019-02-23
9
Twitter logo
 
Б.Нямдарь
9
Twitter logo
Элчин сайд
2019-02-23

Монгол Улсад суугаа элчин сайдуудын цуврал ярилцлагыг GoGo.mn эхлүүлж буйг дуулгахад таатай байна. Уг цувралын эхний зочноор Канад Улсаас манай улсад суугаа элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг урилаа. Тэрээр Монгол Улсад томилогдохоосоо өмнө Афганистан, Тайланд, Норвеги болон Ливи зэрэг улсуудад Элчин сайдаар ажилласан туршлагатай нэгэн юм.

-Австрали, Их Британийн Элчин сайд нар танай гэрт айлчилсан зургийг тань харсан. Та Монголд суугаа бусад Элчин сайдуудтай хэр их харилцаа холбоотой ажилладаг вэ?
-Ирснээсээ хойш Австрали, Их Британийн Элчин сайдуудтай ойр дотно байна. Бидний улс орнуудын үнэт зүйлүүд их төстэй болохоор ч тэгдэг тал бий. Монголд хийдэг хөгжлийн хөтөлбөр, худалдааны салбарын үйл ажиллагаанууд маань маш ойролцоогоос гадна хөрш зэргэлдээ амьдардаг учраас ойр байдаг. Гэхдээ бусад улсын Элчин сайдуудтай ч мөн ойр дотно.

Чехийн Элчин сайд манай хөрш, бас сайн найз минь. Бид олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцдогоос гадна хоккейн спортыг хөгжүүлэхэд нь Монголд туслах ижилхэн сонирхолтой. Мөн миний сайн найз болох Японы Элчин сайд бид хоёул холын зайн гүйлтийг сонирхдог. Бид өнгөрсөн хавар Улаанбаатар марафонд гүйсэн. Дипломат хүрээлэлд надад олон найз бий, тэдний нөхөрлөл, дэмжлэгт маш их талархаж явдаг. 

-Өмнө нь ажиллаж байсан орнуудаас хамгийн их сэтгэлд тань үлдсэн үйл явдал, хэрэгжүүлж байсан томоохон төслөөсөө хуваалцахгүй юу?
-Би есөн улсад томилогдон ажилласны зургаад нь Элчин сайдын үүрэг гүйцэтгэсэн. Аль нэгийг нь онцлох хэцүү байна. Гэхдээ Афганистанд Элчин сайдаар ажиллах үеийн эрээнтэй бараантай дурсамжууд санаанд минь орж байна, хэцүү ч үе байж. Бид 3000 гаруй цэргээ Афганистан руу илгээгээд байсан үе, олон цэрэг нас барж, бэртсэн. Миний дипломат ажилтнуудын нэг амиа алдсан харамсалтай явдал хүртэл болсон. Энэ нь Афганистанд ардчилсан тогтолцоо бий болгох, эдийн засгийг нь сайжруулах, шударга бус байдлыг халахад нь туслахыг хүссэн Канадчуудын нэг төрлийн өглөг гэж би дурсдаг. 

Мөн Тайландад хоёр удаа томилогдож, улс төрийн ажилтан, Элчин сайд гэсэн хоёр үүргийг гүйцэтгэсэн. Тэнд байхдаа эхнэр бид хоёр өдгөө гэр бүлийн минь нэг хэсэг болсон тайланд хүүхдүүдээ өргөж авсан. Тэгэхээр Тайланд миний хувьд хэзээд онцгой улс байна.

Бангладешид ажилласан жилүүд мөн их сайхан байсан. Бид хөгжлийн чухал төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Бангладешийн ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байна гэж би боддог байв. Канад хүн болсон минь ямар их аз завшаан бэ гэдгийг ч бас ойлгосон. Бидний байх л ёстой зүйл гэж боддог олон давуу талыг дэлхий дээр хүн бүр хүртэж чадахгүй байна.

-Монгол Канад улсууд дипломат харилцаа тогтоогоод 45 жилийг үджээ. Хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинд Та хэр сэтгэл ханамжтай байна вэ? Мөн энэхүү ойн хүрээнд хоёр улсын хооронд хийсэн томоохон ажил юу байна?
-Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиолоо. Түүнчлэн Канад улс Элчин сайдын яамаа Монголд нээсний 10 жилийн ой давхцсан үйл явдал болсон. Үнэхээр 2018 он бидний хувьд онцгой жил байж, олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Ойн хүрээнд оюутнуудын дунд Канадын тухай эсээ бичлэгийн уралдаа зохион байгуулсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агч модны бяцхан төгөл байгуулж, тохижуулсан.

Гадаад хэргийн яам, Канадын Элчин сайдын яамнаас онцгой ойг тохиолдуулан хоёр томоохон  хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Хоккей сонирхогч залуусыг дэмжих хоккейн төслөө мөн дурдмаар байна. Элчин сайдын яамнаас гадна Канад, Монгол хувийн хэвшлийнхэн хувь  нэмрээ оруулж, хувцас хэрэгсэл хандивлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийгээд байна.

-Та шинэ оны мэндчилгээгээ хоккейн өмсгөлтэй хүргэсэн нь өвөрмөц санагдсан. Та энэ спортоор хичээллэдэг үү? 
-Би жаахан байхдаа тоглодог байсан. Тоглоогүй их уджээ. Гэхдээ жил бүр тогтмол болдог Канад-Монголын хамтарсан тэмцээний үеэр тэшүүр өмсөж магадгүй. (инээв) Бид Монголын залуу хоккейчдийн хөгжилд хувь нэмэр оруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ спортоор хичээллэхийг хүсдэг охид хөвгүүдэд зориулж Канадууд хувиасаа спортын хэрэгсэл цуглуулж хандивласан. Мөн хэд хоногийн өмнө Канадын мэргэжлийн дасгалжуулагчид ирж, хоккейн спортоор хичээллэдэг хүүхэд залуустай туршлагаа хуваалцсан. 

-Та 2017 онд Монголд Элчин сайдаар томилогдсон. Энэ хугацаанд хийсэн ажлуудаас онцлон дурдвал?
-Хөгжлийн хөтөлбөрийн төслүүд дээр идэвхтэй ажилласандаа таатай байна. Монголд туслах хэд хэдэн тусгай төсөл хөтөлбөрийг бид эхлүүлсэн. Тухайлбал, уул уурхайн салбарыг удирдан зохицуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хөтөлбөрүүд байна. Мөн бид охид эмэгтэйчүүдэд туслахад онцгойлон анхаарч эхэлсэн нь эмэгтэйчүүд хүчтэй байж, тэдний хувьд Монголд олдох боломж завшаан эрэгтэйчүүдэд олгодогтой тэнцүү байгаасай гэж зорьсоных юм. Эдгээр төслөөс гадна Канад сангаараа дамжуулан, хамгийн эмзэг бүлгийнхэнд туслах 10-12 жижиг төслийг жил бүр шалгаруулан дэмжиж байна.  

Мөн Монголд аялах надад маш сайхан санагдсан. Би Дорнод, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Булган аймгуудад очсон. Энэ зун баруун аймгуудад зочилно. Амьдралын өөр өөр хэв маяг бүхий монгол найзууд олонтой болсон. Тэд улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, нийгмийн амьдрал, түүх гээд олон өнцгөөс энэ улсыг ойлгоход минь тусалдаг. 
Монголын ардчилал, чөлөөт зах зээл ердөө 30 жилийн түүхтэй гэхээр гайхалтай санагддаг. Тэд үүнийг хэрхэн, юуны үр дүнд бий болгов, одоо хаана явж байна гэдгийг мэдэхийг би их хүсдэг. Монгол маш өвөрмөц нөхцөл байдалтайд нь  дипломатчийн хувьд татагддаг.  

-Хөдөө аялсан сэтгэгдлээ хуваалцвал?
-Олон талаар Канадыг санагдуулсан. Цөөн хүн амтай өргөн тал нутаг, тариалангийн талбай, малчид гээд л. Монголчууд тал нутагтайгаа ямар ойрхон бэ гэдгийг надад сануулах шиг болсон, Улаанбаатар шиг хөл ихтэй хотод бид амьдарсаар энэ талыг нь мартах хандлагатай байдаг бололтой. 

Монголчууд улсаа бий болгохын тулд байгалийн олон төрлийн хүчин зүйл, шалгуурыг даван туулсан. Канад ч ялгаагүй. Тиймээс ч Монголд аялахад надад Канадыг их санагдуулдаг. 

- Эрс тэс уур амьсгал дэд бүтэц хөгжихөд сөргөөр нөлөөлдөг. Та бүхэн энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Манай хоёр улсын хувьд эрчим хүч маш чухал ач холбогдолтой. Бид хүйтний 6-7 сарын турш орон байраа дулаанаар хангах шаардлагатай болдог. Тиймдээ ч эрчим хүчийг хэрхэн ашиглах, хэрхэн түгээх зэрэг технологид суралцсан. 

Мөн барилга барихдаа эрчим хүчний хэмнэлт, дулаан алдалтаас сэргийлэхийг мэдэхээс өөр аргагүй байдаг. Өвлийн давуу талыг ашиглаж, биеийн идэвхтэй хөдөлгөөн бүхий дасгал хөдөлгөөн, спорт амралтыг өөрсдөдөө хэвшүүлэх ёстой болдог. Таатай цаг агаартай бусад улсад энэ талаар санаа зовох шаардлага гардаггүй шүү дээ. 

Хоккей Монголын нөхцөлд маш тохиромжтой, өвлийн цаг агаарт зохицсон спортын төрөл. Зөвлөлтийн үед энэ спорт хүүхэд, насанд хүрэгчдийн түвшинд ч идэвхтэй хөгжиж, суурь нь тавигдсан. Түр алдагдаад байсан энэ ололт эргээд сэргэж эхэлж байна. Манай хоёр улсын хувьд хамтын ажиллагааны зайлшгүй нэг хэлбэр гэж бид боддог.

-Улс бүр өөрийн өвөрмөц онцлогтой. Жишээ нь, монголчууд нүүдэлчид гэдгээрээ нэртэй. Канадын онцлог, тодорхойлогч нь юу вэ?
-Канад олон зүйлээрээ дэлхийд танигдсан орон. Нэгдүгээрт, цөөн хүн амтай, онгон байгаль бүхий уудам нутагтай. Улс орноо босгохын тулд байгаль, цаг уурын хэцүү нөхцлүүдийг даван туулсан. Түүнээс гадна олон талт байдал, хүний эрх, ардчиллыг дээдэлсэн  хүчирхэг ардчилсан улс гэдгээрээ танигдсан. Канад Улс шүүхийн маш сайн тогтолцоотой. Эдийн засгийн хувьд өндөр амжилт олсон нь байгалийн нөөцөө ухаалаг хэрэглэсэнтэй холбоотой. Энэ талаар Монголчуудтай хуваалцах туршлага бидэнд бий гэж би боддог. 

Түүнээс гадна Канад  олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Нэгдсэн Үндэстний Байгуллага, бусад томоохон олон улсын байгууллагын туйлбартай гишүүн. Бид бусад улс, тэдний иргэдэд туслах хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.  Энэ бүхэн Канадуудын эрхэмлэдэг үнэт зүйлс юм. 

Канад бол цагаачдын орон гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. Манай гэр бүлийн хувьд би Канадын иргэн болсон эхний үеийн хүн. Канадын хүн амын маш олон хувь нь удмынхаа эхний юмуу хоёрдахь үеийн Канад иргэн байдаг. Тэгэхээр бидний олонх нь шинэхэн Канад иргэд. Тиймээс ч бид бие биедээ хүлээцтэй ханддаг.

Ер нь Канадыг нэг хэвшмэл ойлголтоор тодорхойлох аргагүй. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, хамтдаа ямар улс бүтээж буйгаа ухамсарлан, нэгдэж чадсан олон хүн амын бүрдэл юм. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд суурилсан, ардчилсан байгууллууд бүхий, эдийн засгийн хувьд хөгжсөн, өөрийн өвөрмөц байдлаар амьдрахыг хүсэгчдийг хүлцэж, найрсгаар хүлээн авдаг улсыг бид хүсдэг гэж би боддог.

-Сар гаруйн өмнө Канадын Засгийн газраас ирэх гурван жилд дунджаар 1.5 сая цагаач хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. Цагаачдад тавигдах гол шалгуур юу вэ?
-Олон шалгуур бий. Нутагтаа байхдаа өртсөн дарамт, мөрдлөгөөс зугтсан дүрвэгчдийг хүлээн авдаг гэдгээр нь Канад улсыг дэлхий нийт мэднэ. Гэхдээ түүнээс ч илүүтэйгээр тэдний ур чадвар Канадад хэрэг болсон учраас ирсэн цагаачид олон байдаг. Цагаачид гэр бүлээ Канадад ирэхэд нь тусалж, тэнд олон гэр бүл дахин нэгддэг нь бас өөр нэг төрлийн цагаачлал юм.

Мөн гадаад оюутнуудад сургуулиа төгсөөд ажиллах боломж  олгодог тусгай зохицуулалт байдаг. Түүний дараа цагаачлан үлдэхэд нь давуу тал болох нөхцлүүд ч бас бий. Цагаачид манай улсын хувьд давуу тал гэж бид итгэдэг. Цагаачдад өөрсдөөс нь гадна Канадын хувьд ач тустай гэж боддог учраас л бид цагаачдыг хүлээн авдаг.

-Манай залуус Австрали, Канадын Засгийн газрын тэтгэлгээр сурахыг зорих болсон. Одоогоор нийт хэдэн оюутан Канадын тэтгэлэгээр суралцсан бэ?
Хувь хүний мэдээлэлтэй холбоотой учраас нарийн тоо хэлэхэд төвөгтэй. Гэхдээ 300 гаруй Монгол оюутан сурдаг гэх тооцоо бий. Канадын сургалтын төлбөр боломжийн, чанартай боловсрол олгодгийн дээр амьжиргааны өртөг харьцангуй бага учраас бүр ч олон хүн суралцах боломжтой гэж би боддог.

Ер нь залуус Канадыг их сонирхдог, бид ч таатай нөхцөл бүрдүүлэх бодлого баримталдаг. Жишээ нь, гадаад оюутан амралтын өдрүүдэд, зун ажил хийж болно. Мэргэжлийнхээ дагуу ажиллавал дадлага болдог давуу талтай. 

  • СХД-ийн 9 дүгээр сургууль энэ жилийн Канад сангийн санхүүжилтээр сэтгэл зүйн жишиг өрөөг бий болгосон таван сургуулийн нэг болжээ.

    -Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шагналыг танай Элчин сайдын яам олгодог. Мөн Балдорж сангийн шагнал, “Охид, эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл шийдвэрлэх арга зам” сэдвээр шагнал олгосон. Сэтгүүл зүйн салбарт их ач холбогдол өгдгийн шалтгаан юу вэ? 
    -Бат бөх ардчиллыг бий болгох тулгуур баганын нэг нь яах аргагүй сэтгүүл зүй учир бид дэмжихийг оролддог. Хэвлэл мэдээлэл хүчтэй байвал ил тод байдлыг дэмжин, Засгийн газрын үйл ажиллагаа илүү хариуцлага тооцохуйц болж, иргэдийг бодит мэдээллээр хангана. Хэвлэл бидний хийж байгааг шинжиж, хянаж, хийж байгаа үйлдэл нь олон нийтийн сонирхолд нийцэж буй эсэхийг магадлахад над шиг төрийн албаныхан заримдаа балмагддаг. Энэ нь эргээд эрүүл нийгмийг бий болгоно. Тиймээс ардчиллын нэг хэсэг болсон сэтгүүлзүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, туслахыг хүсдэг. 

    Монголын хэвлэл мэдээллийн салбартай бид олон хэлбэрээр хамтран ажилладаг. Өнгөрсөн сард бид сэтгүүлчидтэй уулзалт зохиож, уул уурхай эдийн засгийн талаар ярилцсан. Мөн өнгөрсөн жилүүдэд Балдорж сантай хамтран, охид эмэгтэйчүүдийн эрхийн талаар бүтээл хийсэн сэтгүүлчдэд нэрэмжит шагнал олголоо. Мөн Монголын зарим сэтгүүлчийг гадаадын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сургалтад хамрагдахад тусалж байсан. Хэвлэл мэдээллийн салбар хүчтэй байж, эрх баригчид улсыг хэрхэн удирдаж байгааг олон нийт ил тод харах боломжийг олгох нь ардчиллыг эрүүл байхад тусалдаг гэж би боддог.

    -Канад сангийн санхүүжилтээр манай улсын таван дунд сургууль сэтгэл зүйн жишиг өрөөтэй болсон. Дунд сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх нь яг ямар үүрэг, ач холбогдолтой вэ?
    -Монголын тэр дундаа гэр хорооллын ерөнхий боловсролын зарим сургуульд энэ хэрэгцээ байгааг бид анзаарсан. Өрхийн амьжиргаа, шилжилтийн насны өөрчлөлт, нийгмийн харилцаа, цаашлаад амьдрах орчин зэргээс хамааран сурагчид маш олон сорилттой нэг зэрэг тулдаг. Өөрөөр хэлбэл энэ бүх зүйл нийлээд хүүхдүүдэд маш их дарамт болдог. 

    Сурагчдад зөвлөгөө өгөх хэрэгцээ, боломж байгааг сургуулиудын захиргаа хүлээн зөвшөөрдөг байх гэж би бодож байна. Гэхдээ зарим сургууль мэргэшсэн зөвлөх ажиллуулах, тусгайлан орон зай бэлтгэх нөөц бололцоогүй байдаг. Тэдгээр сургуулийн захиргаанаас бидэнтэй холбогдож, энэ төслийг хэрэгжүүлэхийг биднээс хүссэн юм. Одоо бид төслийн үр дүнг хүлээж байна.

    Магадгүй бусад байгууллага эсвэл өөр улсын Элчин сайдын яамд энэ шаардлагыг олж харан туслах байх.

    "УУЛ УУРХАЙН СУУРИЙГ НЬ ЗӨВ ТАВЬЖ ЧАДВАЛ ХОЙЧ ҮЕ Ч АШИГ ТУСЫГ НЬ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ,
    УРТ ХУГАЦААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ"

    -Уул уурхайн салбарын талаар яриагаа үргэлжлүүлье. Байгалийн баялгийн ашиглалтыг одоо амьдарч байгаа хүмүүст төдийгүй хойч үед үр ашигтай байлгахын тулд юунд анхаарах нь зүйтэй вэ?
    -Би Канадын Алберта мужаас гаралтай. Энэ муж байгалийн нөөц, эрдэс баялаг тэр дундаа газрын тосны ашиглалт, хөдөө аж ахуйд  тулгуурлан хөгжсөн. Газар нутаг бидэнд хэр чухал болохын сацуу түүнийг хамгаалах ёстой гэдгээ ч бид мэддэг. Ашигт малтмалын нөөцөө хариуцлагатай ашигласнаар хойч үе нь байгалийн нөөцийн үр шимийг хүртэхээс гадна засгийн газар татвараас орлого олж, эргээд иргэддээ үйлчилгээ үзүүлдэг байлгахын тулд Монгол улсад бид чадлаараа туслахыг хичээж байна. 

    Мөн төрийн албан хаагчид үр бүтээмжтэй ажиллах талаар маш сайн ойлголттой байгаасай гэж бид хүсдэг. Жишээлбэл, татварын тогтолцоогоо үр дүнтэй болгосноор орлогоо нэмэгдүүлэх тал дээр бид Монгол улсад тусалдаг. 

    Уул уурхайн салбар орон нутагт нь хэрхэн нөлөөлж буй талаар хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохын тулд Монгол улс орон нутгийн иргэдтэй хэрхэн харилцаж, санал бодлыг нь сонсож буйг бид анхаарч ажигладаг. 

    Хэрэв суурийг нь зөв тавьж чадвал зөвхөн өнөөгийн хүн ам гэлтгүй хойч үе ч ашиг тусыг нь хүртэх боломжтой, урт хугацааны үйл ажиллагаа юм. 

    -Таны бодлоор, Канадын уул уурхайн туршлагаас манай улс хэрэгжүүлээсэй гэмээр ямар зүйл байдаг вэ?
    -Канад уул уурхайн салбарт зуугаас илүү жилийн туршлагатай. Бидэнд алдаж оносон зүйл бий. Уул уурхайн яам, Байгаль орчны яам зэрэг төрийн байгууллагад туслах томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ тусламжтайгаар Канадад бидний гаргаж байсан алдааг Монголчууд давтахаас сэргийлж чадна гэж би найдаж байна. Бид оролдож, алдаанаасаа суралцаж, харьцангуй тогтвортой, туршлагатай болсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулснаар маш том эрсдлийг хүлээдэг тул ямар нөхцлийг хангаж байж хөрөнгө оруулагчдыг татсан хэвээр байх вэ гэх мэтийг суралцсан.

    Татварын хэмжээ, бизнес эрхлэгчдийг шаардлагатай хөрөнгө гаргаж хайгуул хийх нөхцлөөр хангах хоёрын хооронд тэнцвэрийг хэрхэн олох талаар бид танай засгийн газартай ярилцдаг. Энэ салбарт Монголчууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг болохын тулд ажилтнуудаа хэрхэн сургах талаар бас зөвлөгөө өгдөг. 

    Зах зээлийн бус хүчин зүйлд тулгуурлан шийдвэр гаргадаг хуучин  арга барилаар биш чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмаар Монгол улс уул уурхайгаа хөгжүүлж байна. Зах зээлийн эдийн засаг нь Монгол хүн бүрт үр ашгаа өгөх уул уурхайн салбарыг үр дүнтэй, хариуцлагатай байдлаар хөгжүүлэх боломжийг олгоно гэж бид итгэж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагт тулгуурлан уул уурхайгаа хөгжүүлсэн бидний туршлага ч ийм. Монголчууд мөн адил хөгжүүлэхэд нь бид туслах хүсэлтэй. 

    -Та сэтгүүлчидтэй уулзахдаа “Канад, Монгол уул уурхайн салбарт өрсөлдөгчид” гэж дурдсан. Бид үнэхээр өрсөлдөгчид үү?
    -Бидний Монголд байгаа гол зорилго нь Канад компаниуд Монголд хөрөнгө оруулахыг дэмжих гэж хүмүүс боддог. Канадын компаниуд амжилттай байж, бараа, үйлчилгээ нийлүүлж, энд ажиллаж байгаа Канадын иргэдэд ажил олгох замаар өөрсдийн хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртээсэй гэж бид хүсдэг. Гэхдээ, Канад руу хөрөнгө оруулалт татах нь бидний хувьд илүү ашигтай юм.

    Монгол улс хөрөнгө оруулалт татсанаар хөгжилд хүрэх боломжтой учир Канадын компани Канадад биш Монголд хөрөнгө оруулалт хийхээр шийдэхэд бидний хувьд дургүйцэхгүй. Гэхдээ Канадын компанийн энэ улс дахь хөрөнгө оруулалт Канад улсын хувьд нэн их ашигтай гэсэн төсөөлөл түгээмэл байх шиг надад санагддаг. Ер нь Канад компаниуд Канаддаа хөрөнгө оруулбал бидний хувьд илүү өгөөжтэй. Харин энд хөрөнгө оруулалт хийх нөхцөл, боломж сайнгүй гэдгийг Канадын компани анзаарвал би тэдэнд буцаж очоод Канаддаа л хөрөнгө оруул гэж зөвлөнө. Учир нь тэдний хөрөнгө оруулалт, татвар, тэнд оршин суугчдад олгох ажлын байр, уул уурхайн салбарын бий болгодог боломж бүхэн бидэнд хэрэгтэй. 

    -Канадад уул уурхайн салбарт байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн ямар шаардлага тавьдаг вэ?
    -Уул уурхайн үйл ажиллагаанд зөвхөн холбооны засгийн газар бус тухайн мужийн захиргаа хяналт тавьдаг. Муж бүрийн зохицуулалт ялгаатай ч ерөнхийдөө их хатуу дүрэм журамтай. Энэ салбарт ажиллахыг хүссэн компани төлөвлөгөөгөө нарийн боловсруулсан, тэр дундаа үйл ажиллагаагаа явуулж байхдаа хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах талаар дурдсан, тусгай зөвшөөрлөө аваад дараад суулгүй үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг батлан харуулах ёстой байдаг.  Мужийн захиргаа дараа нь тухайн компани энэ бүх амлалтаа биелүүлэхэд нь хяналт тавина. 

    Уул уурхайн орон нутгийн иргэдийн ашиг сонирхолд нийцсэн төсөл боловсруулж сурсан. Төслөө эхлүүлэхээс өмнө орон нутгийн иргэдээс гадна бизнесийн байгууллага, нутгийн уугуул иргэд зэрэг төлөөллүүдтэй ярилцаж, зөвшилцөлд хүрэх нь төсөл зөвшөөрөгдөж, саадгүй урагшлах нөхцөл болдог. Энэ асуудалд эхэн үедээ ийнхүү цаг гаргах нь төслийн явцад маш сайн үр нөлөөтэй.

    -Канад хүний эрхийн чиглэлээр дэлхий даяар ажилладаг ч бидэнд дахиад хийх ажил маш их байгаа талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойгоор мэдэгдсэн. Манай улс иргэдээ амьдрах газраа өөрөө сонгоно гэж Үндсэн хуульдаа заасныг биелүүлнэ гэсэн хэр нь өдгөө өвлийн цагт хотод амьсгалах агааргүй болчихоод байна. Нэг талаас хүний эрхийг хангах, нөгөө талаас амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх хоёрыг хэрхэн ялгаж салгах ёстой вэ? 
    -Канад хүний эрхийн төлөө баттай зогсдог улс. Гэхдээ танай улс газар эзэмшлийн ямар тогтолцоо баримтлах ёстойг би хэлж чадахгүй нь. Миний ойлгож байгаагаар энэ бүхэн түүхэн болон үндсэн хуулийн улбаатай. Улаанбаатарт агаарын бохирдол том асуудал гэдгийг хүн бүр мэддэг. Энэ нь цаашлаад энд ажиллахаар ирэх хөрөнгө оруулагчдад ч нэгийг бодогдуулж, олох ашиг нь эрүүл мэнддээ учруулах эрсдлээс илүү байж чадах уу гэж эргэлзэхэд хүргэнэ. 

    Улаанбаатарт амьдарч буй  хүний хувьд хэлэхэд, агаарын бохирдол Монголчуудад хэрхэн нөлөөлж байгаа бол гэхээс санаа минь их зовдог. Ялангуяа бохирдлын алсдаа үзүүлэх хор нөлөө их байдаг тул хүүхэд залууст илүү хохиролтой. Нөгөө талаар, шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх, сайжруулсан түлш хэрэглэх, автомашины тоог хязгаарлах гээд олон шийдлүүд ярьж байна. Бид цаг агаарын өөрчлөлт, агаарын бохирдол гэх мэт асуудалтай хэрхэн тэмцдэг туршлагаа хуваалцахаас биш ямар нэг шийдэл санал болгох боломжгүй. 

    Бид өнгөрсөн сард мэргэжилтнүүд урьж авчран Уул уурхай, хүнд үйлдвэрийн  яам, БОАЖЯ-ны ажилтнуудад цаг агаарын өөрчлөлтийн эсрэг Канадын авч буй арга хэмжээ, туршлагыг танилцуулсан. Үүнтэй адил, Монгол тус болохуйц туршлага, мэргэшил бидэнд байгаа бол дуртайяа туслах болно.

    Энэ өвөл би болон манай гэр бүлийн гишүүд маш болгоомжтой байсан. Бид гадагш гарахаар бол амны хаалт зүүж, гэртээ, ажил дээрээ агаар цэвэршүүлэгч тогтмол ашиглаж байна. Мөн мэргэжилтэн ирж хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаарх зөвлөгөөг манай ажилтнуудад өгсөн. Гэр бүл, ажилтнууд гээд бүгдийн маань эрүүл мэндэд удаан хугацаанд үзүүлэх сөрөг нөлөөг мэдээж хэн хүсэх билээ дээ. Монголчууд гадаа гэлтгүй гэртээ ч өөрсдийгөө хамгаалах нь чухал гэдгийг маш сайн мэддэг болсон нь сайшаалтай. Одоо амны хаалт хэрэглэж байгаа хүний тоо өмнөхөөсөө харьцангуй их болсон харагддаг.

    -Канад бусад улс орнуудын төрийн албаныханд зориулан жил бүр чадавхижуулах сургалт зохион байгуулдаг. Уг хөтөлбөрт Монгол Улсын төрийн албаныхан хамрагдсан уу?
    -Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монголын төрийн үйлчилгээг илүү мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд туслах  төслийг бид хэрэгжүүлж байгаа. Канадын төрийн үйлчилгээ хамгийн ил тод, мэргэжлийн түвшнийх гэж дэлхийд үнэлэгдэж байсан. Энэ нь биднийг хөгжилд хүргэхэд ямар чухал болохыг бид харсан. Монгол Улс ч мөн ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулиа шинэчилсэн. Энэ хуулийг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнд хүрэхэд  бид тусалмаар байна. 

    Улс бүрт үр бүтээлтэй, ил тод, төвийг сахисан, чадамжтай төрийн алба хэрэгтэй. Хэрэв сонгууль бүрийн дараа төрийн албыг сэлгэж, солиод байвал албан хаагчид хэзээ ч мэргэшиж амжихгүй. Хамгийн чадварлаг нь биш харин хувийн хэлхээ холбоогоороо томилогдлоо гэх яриа заримдаа гардаг. Ийм шалгуураар явж болохгүй юм.

    Хамгийн чадварлаг хүмүүсийг сонгож, урт хугацаанд ахиж дэвшин, төрдөө зүтгэх боломжтой гэсэн сэтгэлээр хандах боломжийг тэдэнд олгох ёстой байдаг. 

    -Монголчууд олон улсын талбарт гарахад ямар боломжууд байдаг вэ? 
    -Монголчууд маш өвөрмөц түүхтэй ард түмэн. Түүхэндээ өмнөд, хойд хөрштэйгээ хүчтэй, нягт харилцаатай байсаар ирсэн. Энэ харилцааг хэрхэн зохицуулж, аль нэгнийх нь нөлөөд илүү авталгүй бие даасан байдлаа хадгалж сурсан гэж би боддог. Тийм ч учраас Монгол улс дипломат харилцааны талаар болон олон улстай хэрхэн харилцах талаар ихээхэн суралцсан. Гуравдагч хөршийн бодлого, Хойд Солонгостой харилцдаг туршлагаа ашиглан Солонгосын хойг дахь нөхцөлд туслах гэсэн чармайлт зэргээс үүнийг харж болно.  

    Эцэст нь хэлэхэд, Монгол бол маш өвөрмөц соёлтой улс гэдгийг дурдмаар байна. Монгол гэхээр хүмүүст нүүдэлчин ард түмэн, таван хошуу мал, тэдний уламжлалт спорт болох бөх, сур харваа, хурдан морины уралдаан гээд эерэг дүр зураг санаанд нь буудаг. Мэдээж Чингис хааныг бүгд мэднэ.

    Олон зуун жилийн турш энэ онцгой, бат бөх соёлоо хадгалсаар ирсэн тул үүнийгээ өв хөрөнгө болгож ашиглах хэрэгтэй. Монголчууд цаашид энэ давуу талаа илүү ашиглан жуулчдыг татах нэр хүндтэй газар болно гэж би бодож байна. Монгол улс зах зээлийн эдийн засаг, ардчилсан байгууллуудыг хөгжүүлээд байгаа нь бусад улстай харилцах боломжийг урд өмнө байгаагүй ихээр нээж байна гэж би итгэдэг.

    -Ярилцсанд баярлалаа. 

    Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

    Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан