Монголын хөл бөмбөгийн холбоо 60 жилийнхээ ойн хүрээнд энэ жил хэд хэдэн хөл бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ.
Тус холбооноос ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Яармагийн спорт цогцолборын замын эсрэг талд FIFA-гийн олон улсын стандартад нийцсэн таван одтой буюу олон улсын тэмцээн хийх боломжтой хөл бөмбөгийн талбайн барилгын ажлыг эхлүүлэх юм байна.
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир:
Гурван жилийн хугацаанд дөрвөн байршилд хөл бөмбөгийн зургаан талбайг сургуулиудад түшиглэн барьж байгуулсан
“2016 онд бид Орхон аймагт хоёр, Төв аймагт нэг талбай, 2018 онд Дархан-Уул аймагт хоёр, Ховд аймагт нэг, нийтдээ гурван жилийн хугацаанд дөрвөн байршилд хөл бөмбөгийн зургаан талбайг сургуулиудад түшиглэн барьж байгуулсан. Одоогоор аймгийн хөл бөмбөгийн холбоо талбайгаа ашиглаад хүүхдүүд бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2019 онд бид Завхан, Булган, Увс аймагт хөл бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Мөн өнгөрсөн жилийн аравдугаар сард Төв аймагт шигшээ багийн бэлтгэлийн бааз байгуулсан.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тохижилтын ажил, гэрэлтүүлэг, хоёр баг нэг дор байрлах боломжтой кампус, зам зогсоол зэргийг байгуулах барилгын ажлаа эхлүүлнэ.
Мөн 10 настай хүүхэд хөл бөмбөгийн хаалганд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид Азийн хөл бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр энэ жилдээ багтааж 79 дүгээр сургуульд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
Зургийн эх сурвалж: FIFA