Холимог тулааны “MGL-1” холбооны 70 кг-ын жингийн аварга, “Ширэн бээлий”, “One Team” клубын тамирчин Цогоохүү овогтой Амарсанаа өнгөрөгч Бямба гарагт Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “One Championship” холбооны тулаанд оролцлоо. Өмнө нь Японы “DEEP” холбоонд тулалдаж явсан 28 настай Ц.Амарсанаа оны өмнөхөн АНУ-ыг зорьж, бэлтгэл сургуулилтаа хангаж байсан юм.
Харин энэ сарын эхээр МУГТ Жадамбын Нарантунгалагийн бүсийг нь хүртэж байсан “One Championship” холбоо түүнд тулааны санал тавьжээ. Улмаар Ц.Амарсанаа 2-р сарын 16-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Clash of Legends” тулааны 77кг-ын жинд эзэн орны тулаанч Шэннон Виратчайтай хүч үзлээ.
Рингэн дээр болсон тус тулаан 5 минутаар 3 үе үргэлжилж, манай тамирчин шүүгчдийн санал нэгтэйгээр өрсөлдөгчөө ялснаар “One Championship” холбоонд хийсэн анхны тулаанаа ялалтаар эхлүүлж байна.
Ц.Амарсанаад ялагдсан 30 настай Шэннон Виратчайн хувьд тус холбоонд өмнө нь 6 тулаанд дараалан ялалт байгуулж явсан туршлагатай тулаанч билээ. Манай тамирчинд гэнэтийн санал ирсэн ч бэлтгэл сайн байгаагаа харууллаа. МҮИХ-ийн оюутан Ц.Амарсанаа холимог тулаанаар 6-1 гэсэн амжилттай болж байгаа бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээлснээр түүний дараагийн өрсөлдөгч нь Японы тулаанч Кожи Андо байж магадгүй гэнэ.
А.Одбаяр