100 ЖИЛИЙН ДАРАА ШАВЖ БҮРМӨСӨН УСТАХ АЮУЛТАЙ
Дэлхий дээрх шавжнууд устаж үгүй болохын хэрээр эко систем алдагдах эрсдэлтэй хэмээн эрдэмтэд үзэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт шавжны 40 хувийнх нь тоо толгой хурдтай цөөрч байгаа бол гуравны нэг нь аль хэдийн нэн ховордсон ангилалд багтах болжээ. үет хөлтнүүдээс шавж нь бусад хэвлээр явагчдаас даруй найм дахин хурдан устаж үгүй болох эрсдэлтэй байгааг судалгаагаар нотолжээ. Энэ зуун гарснаас хойш шавжны тоо толгой жилд 2.5 хувиар буурч байгаа гэнэ.
Шавж хамгийн олон төрөл зүйлтэй, элбэг амьтан бөгөөд хүн төрөлхтөнөөс тоо толгойгоороо 17 дахин их. Дэлхийн экосистемийн зохистой байдалд шавжны үүрэг нөлөө төсөөлшгүй их гэж эрдэмтэд үздэг. Ялангуяа амьтдын хоол, бохирдуулагч бодис, шим тэжээлт бодисыг дахин сэргээгч нь шавж болдог байна.
Яагаад гэвэл шавжнууд бүх ургамлын ургах гол үндэс болдог.
Олон улсын эрдэмтэд хэлэхдээ, “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргыг өөрчлөхгүй бол шавж 100 жилийн дотор бүхэлдээ устах болно” гэжээ. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал дэлхийн эко системийг сүйрэлд хүргэх эрсдэлтэйг мөн давхар сануулсан байна.
Биологийн хүрээлэнгийн сэтгүүлд нийтлэгдсэн байгаль шинжээч эрдэмтдийн хийсэн судалгаанд дурдсанаар эрчимжсэн хөдөө аж ахуйд шавж устгах пестицид хэмээх бодис ихээр хэрэглэж байгаа нь шавжны тоо толгой багасахад нөлөөлдөг юм байна. Мөн хотжилт ба уур амьсгалын өөрчлөлт нь үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг аж.
“Хэрэв шавжны зүйлийн хорогдол зогсохгүй бол дэлхийн экосистемийн тэнцвэр алдагдаж, хүн төрөлхтний оршин тогтнолд сүйрлийн үр дагавартай байх болно” гэж Сиднейн их сургуулийн эрдэмтэн Фрэнсис Санчез Баяа хэлжээ. Бээжингийн хөдөө аж ахуй, шинжлэх ухааны академи болон сиднейн их сургуулийн хамтарсан судалгаагаар шавжнууд өнгөрсөн 25-30 жилд ихээр хорогдсон байна. Хэрэв энэ байдал үргэлжилсэн хэвээр байвал 50 жилийн дараа нийт шавжны тал нь үгүй болж, 100 жилийн дараа бүрмөсөн устах аюултай байгаа юм.
Хэрэв шавжнууд устаж үгүй болвол үүнийг дагаад шувууд, мөлхөгчид, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгой цөөрөх эрсдэлтэй.
Үүний эхлэл аль хэдийн тавигдаж, Пуэрто Рикод хийсэн сүүлийн 35 жилийн судалгаагаар газрын шавжны тоо 98 хувиар буурсан байна. Мөн Английн газар тариаланд хийсэн судалгааны явцад эрвээхэйний тоо, цагаан эрвээхэй болон эрлийз эрвээхэйнүүдийн тоо 2000-2009 оны хооронд 58 хувиар хорогджээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дасан зохицох чадвартай шинэ төрлийн амьтдын тоо нэмэгдэж байгаа хэдий ч устаж байгаа шавжны дэргэд хангалтгүй үзүүлэлт. АНУ-ын усанд агуулагдах пестицид ихэссэнээс болж загаснууд нутгийн зүүн хэсэгт бөөгнөрөх болсныг мөн судалгаагаар тогтоосон байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд никонототиноид, фипронил зэрэг хортон шавж устгах шинэ боди суудыг байнга хэрэглэх болсон нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэн Санчес Баяа сануулсан. Шавжийг гэмтээлгүйгээр хүнс үйлдвэрлэх арга замаа олох шаардлагатайг тэрбээр өгүүлсэн юм.
ХЭРЭВ ШАВЖ ҮГҮЙ БОЛ БИД УДААН ОРШИН ТОГТНОЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ ГЭВ
“Аж үйлдвэржилт хүрээгээ тэлэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ч нөлөөлсөөр байна. Нийт шавжны 80 хувь нь 25-30хан жилийн дотор устаж үгүй болж байгаад бид анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл шавжнууд бүх ургамлын ургах гол үндэс болдог. Хэрэв шавж үгүй бол бид удаан оршин тогтнож чадахгүйд хүрнэ” хэмээн Санчес Баяа өгүүлжээ.
Шавжны мөхлийг зогсоож, экологийн тэнцвэрийг хадгалахад улс бүрийн хүчин чармайлт шаардлагатайг тэд сануулсан. Эрдэмтдийн үзэж буйгаар шавжны мөхөл дэлхийн дулааралд онцгой нөлөөлж байгаа аж. Гэвч үүнд итгэх хүн тун цөөхөн байдаг нь харамсалтай.