Хөвсгөл аймгийн Тариалан суманд газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл алтан дуулга” компани ТУЗ-ийн хурлаараа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.
Нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 1.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах талаар “Хөвсгөл алтан дуулга” компанийн ТУЗ-ийн дарга мэдээллээ.
2018 оны эцсийн байдлаар компанийн 73.9 хувийг дөрвөн том хувьцаа эзэмшигч, 26.1 хувийг 240 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.
2018 онд нэмж хувьцаа гарган 3.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Хөвсгөл алтан дуулга” компанийн цэвэр ашиг 2018 онд өмнөх оныхоос 10 дахин өсжээ. 2017 онд 36.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, үйлдвэрээ өргөжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмснээр ашиг нь 399 сая төгрөгт хүрсэн байна.
Мөн МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй "Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 56 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.