gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Ундраа: Л.Оюун-Эрдэнэ ээ хаана ч явсан намтар түүхээ үнэн, зөвөөр бичиж яваарай

Р.Адъяасүрэн
Улс төр
2019-02-02
0
Twitter logo

УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томиллоо. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 88.1 хувийн саналаар тэрбээр ЗГХЭГ-ын шинэ дарга болсон.

Харин түүнийг ЗГХЭГ-ын даргад дэмжээгүй долоон гишүүний нэг болох УИХ-ын гишүүн А.Ундраа түүний төгссөн сургууль, мэргэжлийн танилцуулгад итгэхгүй байгаа талаараа хэлсэн юм.

Тэрбээр үг хэлэх үеэрээ,

-Миний өмнө асуулт асуусан долоо, үг хэлсэн таван гишүүн бүгд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд амжилт хүслээ. Би ч гэсэн амжилт хүсэж байна, гэхдээ би дэмжихгүй байгаагаа хэлмээр байна. Яагаад гэдгээ тодорхой үндэслэлээр хэлэх нь зүйтэй байх. Би Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг эрч хүчтэй, өөрийн гэсэн санаачилгатай, уйгагүй хөдөлмөрч гэж сайн сайхан чанаруудыг олж харж байна.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ уучлаарай, би танд итгэхгүй байна. Би таныг итгэхгүй байна гэдгээ өнөөдрийн протоколд бичүүлж үлдээмээр байна. Бид ард түмнийхээ тодорхой хэсгийн итгэлийг өвөртөлж, мандат авч энэ танхимд орж ирсэн. Хэрэв та хувийн компанид өөр ажил хийж, зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол таны асуудал байсан байх. Гэхдээ та өнөөдөр олон хүний өмнөөс нэр дэвшиж өөрийгөө харуулж байгаа учраас бид олон хүний өмнөөс хариуцлага хүлээж байгаа.

Телевиз үзэж байгаа, залууст улс төрд итгэх итгэл бага байна. Яагаад залуус улс төрд орохоос дургүйцэж, улстөрчдийг үзэн ядаж байна гэхээр шударга бус байгаад, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Залуучууд энэ байдлыг туйлын их жигшиж байгаа гэж би бодож байна. Тэр дундаа Монгол дахь АНУ-д төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд АНУ-ын боловсролын үнэ цэнийг тодорхой хэмжээнд хамгаалж, нэр төрийг нь авч явах үүрэгтэй гэж би өөрийгөө харж байна. Та Хэнтийн сонгогчдын өмнө Харвардын сургуульд суралцсан, өндөр боловсролтой хүн гэж танилцуулж, итгэлийг хүлээж сонгогдсон. Өнөөдөр танд амжилт хүсэж байгаа олон журмын нөхөд маань таныг боловсролтой хүн гэж харж байна. Өнөөдөр та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, эрх зүйчээр бакалаврын зэрэг авсан, боловсрол судлалын магистр, улс төр судлаач мэргэжилтэй гэх мэтчилэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа, дээр нь англи орос хэлтэй гэх мэтчилэн намтартаа дурайтал бичсэн энэ бүхэн чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэх эрхтэй, эргэлзэж байна, би итгэхгүй байна.

Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг харуулна байх, гэхдээ дараа дараагийн сонгогчдын өмнө очихдоо намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай гэж хүсч байна. Хүнд сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно. Тэрийгээ үнэн зөв, амьдралд тохиолдсон юу ч байлаа гэсэн даван туулсан аргаа, өөрийнхөө хэн бэ гэдгээ үнэнээр нь хэлдэг байгаасай гэсэн үнэнч, шударга нийгмийг хүсэж байгаа учраас би эргэлзэж байгаа, итгэхгүй байна гэдгээ хэлж үлдээхийг хүсэж байна” гэсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан