Цагаан сараар таныг хүндэтгэн золгож, бурхан тахилд тань мөргөхөөр ирсэн, хооллолтын хэв маягийн хувьд өөр өөр зочдыг дайлах тухай товч зөвлөгөө хүргэе.
Бор хоолтон буюу амьтны гаралтай хүнс хэрэглэдэг хүмүүсийн хувьд бусад хэв маягийн хоолтнууд юу иддэг нь тодорхой бус санагддаг тул нийтэд нь цагаан хоолтон гэж ярьж заншжээ.
ЦАГААН ХООЛТНЫГ ЗОЧЛОХДОО
Тэд мах, өндөг /майонез/ иддэггүй ч малын сүү, сүүн бүтээгдэхүүн идэж уудаг тул харьцангуй дайлж цайлах зүйл баярын ширээнд тань элбэг олдоно. Цагаалга, сүүтэй цай, цагаан идээ, цөцгийн тостой үзэмтэй будаа болон ургамлын гаралтай юугаар ч дайлж болно.
НОГООН ХООЛТНЫГ ЗОЧЛОХДОО
Цагаан хоолтноос ялгаатай нь тэдний хэрэглэдэг сүү, цагаан идээ нь хүртэл шош, самар, будаа зэрэг ургамлын гаралтай байдаг. Олонх нь амьтны үс, арьс, өд сөд орсон хувцас ч хэрэглэдэггүй. Тэгэхээр баярлуулах гээд булган ороолт зэргийг бэлгэнд өгч лав хэрэггүй биз. Ногоон хоолтон буюу веган амьдралын хэв маягтай хүмүүс дотроо хэд хэдэн янз.
Цэвэр веган айлын сар шинийн баярын ширээ
- Сахил сахидаг, хамаг амьтны тусын тулд дадуулдаг бясалгалынхаа энергийг хадгалах зорилготойгоор маш цэвэр хооллодог веган хүмүүс махан хоолтны аяга тавганд идэхээс ч татгалздаг. Тэднийг жимс идээд жүүс, ундаа уугаад гаръя гэхэд нь найрсгаар зөвшөөрч, элдэв асуулт тавихгүй байсан нь дээр. Ингэснээр олон зочдын дунд маш гүн гүнзгий учир шалтгаанаа ганц нэг үгээр тайлбарлах хүнд “шийтгэл”-ээс та ийм веган зочноо аварч, соёлтой хандсан хэрэг болно.
- Мөн адил амьтны амь хороохоос татгалзах, амьтны гаралтай зүйлс хэрэглэх дургүй болсон, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар веган болсон хүмүүсийн зарим нь махан буузтай нэг жигнүүрт жигнэсэн ногоотой буузыг ч идэхэд татгалзахгүй байж магадгүй.
Тэгэхээр товчхондоо өөр хооллолттой зочноосоо эхлээд хэрхэн болгосон, юу идэж болохыг асуух нь хамгийн зөв арга юм.
Ургамлын гаралтай, олдоц сайтай хүнс
- Шар буурцгаас гарган авсан, веган гэсэн шошготой төрөл бүрийн амталгаатай, амьтны болгосон махтай төстэй амттай 300 гр орчим савлагаатай уургуудыг сүлжээ дэлгүүрүүдээс авч болно.
- Тетрапак савлагаатай төрөл бүрийн ургамлын сүү том жижгээр мөн бий.
- Дүпү
- Даршилсан, даршлаагүй ногоо, жимснүүд гэх мэт.
Бусад хүнсний тухайд мах, өндөг, сүү, цөцгийн тос болон эдгээрээс гаргаж авсан бодисууд ороогүй бол тэд идэж чадна гэсэн үг. Сүүлийн үед харьцангуй олширч буй “vegan” гэсэн тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг шууд сонгон цагаа хэмнэж бас болно.
Ташрамд сонирхуулахад, манай оронд төдийгүй дэлхий дахинд дараах төрлийн хоолтнууд бий. Үүнд:
- Агааран хоолтон /амьсгалын тусгай аргазүйгээр бодисын солилцоог зохицуулдаг/,
- Нарны гэрлээр хооллогч /нарны энергээр бодисын солилцоог зохицуулдаг/,
- Жимсэн хоолтон /зөвхөн жимс, самар иддэг/
- Түүхий веган хоолтон /60 хэмээс дээш халуунд боловсруулаагүй ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг/
- Веган /ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг/,
- Цагаан хоолтон /сүү, сүүн бүтээгдэхүүнээс бусад амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй/
- Улаан мах цээрлэгсэд /тахиа, загас, өндөг хэрэглэдэг/,
- Бор хоолтон /амьтны гаралтай ямар ч хүнс хэрэглэдэг/,