Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны талаар авах арга хэмжээний нөхцөл байдлыг тодруулах судалгаа хийжээ.
Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид арьс шир боловсруулах, ноос угаахад ашигласан их хэмжээний бохир ус нийлүүлдэг.
Цэвэрлэх усны бохирдол өндөр байдаг нь тус байгууламжийн насжилтад муугаар нөлөөлдөг. Улаанбаатар хот шинээр цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн. Гэвч үйлдвэрийн бохир усны талаар ямар нэг арга хэмжээ авалгүй шинэ цэвэрлэх байгууламж барьсан ч стандартын шаардлагаас давсан бохир ус дахин нийлүүлсээр байх нөхцөл бий. Иймд үйлдвэр, аж ахуйн газруудад зохих удирдамж, чиглэл өгч, хяналт тавих үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, үйлдвэрийн хаягдал бохир усны зохистой арга хэмжээ (бодлого төлөвлөж хэрэгжүүлэх) авахаар ажиллаж байна.
ЖАЙКА тус ажлын хэсгийг ахалж буй БХБЯ-тай зөвлөлдөн, үйлдвэрийн бохир усны одоогийн нөхцөл байдлыг тодруулах судалгаа явуулж байна. Үйлдвэрийн газарт усны чанарын хязгаар тогтоож хэрэгжүүлдэг Токио хотын Ус сувгийн газрын мэргэжилтнийг урьж, Токио хотын бохир усны сүлжээний газрын үйл ажиллагаа, Японы төрөөс явуулж буй бохир усны хяналт /удирдлага/- ын тухай танилцуулах семинар зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүд, холбогдох байгууллагын үйлдвэрийн бохир усны талаар авах арга хэмжээг танилцуулах зорилготой өчигдөр хурал зохион байгуулжээ.
Хуралд Токио хотын Ус сувгийн газрын, тоног төхөөрөмжийн ашиглалт, хаягдал усны (чанарын) удирдлагын эрхэлсэн хэлтсийн дарга Яамада Кинжи, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Р.Батчимэг, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Д.Анхбат нар илтгэл тавьсан байна.