Нийтийн тээврийн U-Money картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ. www.U-money.mn сайт ашиглалтад оржээ. Вэб сайтад гишүүнээр элсэж, хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.
Энгийн болон хүүхдийн картнаас гадна бусад байгууллагатай хамтран гаргасан NFC сим карт/Мобиком, Скайтел, Юнител/ болон Хаан банкны Citypass картуудыг ч холбож төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой боллоо.
Гар утасны сим картыг ашиглаж нийтийн тээврээр зорчдог иргэдийн хувьд сим карт дээр байрлах дугаарыг ашиглаж бүртгүүлэх юм. Өмнө нь зөвхөн аппликэйшнээр дамжуулан автобусны чиглэл болон буудлын мэдээллийг хардаг байсан бол одоо веб сайтаас ч дэлгэрэнгүйг харах боломжтой.
"UB smart bus" аппликейшний сайжруулалт:
1.Хайлтын хурдыг сайжруулсан(Чиглэл хайх, зогсоол хайх, автобусны байршил харах)
2.Аппликэйшний аюулгүй байдлыг сайжруулсан
3.Тухайн чиглэлд үйлчилгээнд явж буй автобусны граш дугаарыг харуулах
4.Сонгосон зогсоолд автобусны хүрч ирэх төлөвийн мэдээллийг харуулах(Тухайн буудал дээр хүрч ирэхэд шаардагдах хугацаа, сүүлд очсон зогсоолын нэр, Хэдэн зогсоолын өмнө яваа төлөвийн мэдээлэл)
5.Мар дээр хэрэглэгчийн байршилтай ойролцоох Буудал болон Цэнэглэх цэгийн байршлыг харуулах ICON-г шинэчилжээ.