Өнгөрсөн зууны сүүлээр тодорч, хоёр зуун дамнан сайн барилдаж, монгол наадмын дэвжээнээ цуу алдраа мандуулсан домогт их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ үндэсний бөхийн түүхэнд олон дээд амжилтыг тогтоожээ.
Их наадмын 12 түрүү. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988 оны улсын баяр наадамд заан цолтой түрүүлсэн цагаас хойш 1990 он хүртэл гурван жил дараалан түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг их наадамд түрүүлж дархан аварга цолыг гурван жилийн дотор хүртсэн юм. 1991 онд Пунцагийн Сүхбатад өвдөг шороодсон ч 1992 оноос эхлэн завсаргүй найм түрүүлж нийт 12 түрүүлж ардын хувьсгалын түүхэнд дээд амжилтыг тогтоосон юм.
Завсаргүй найман түрүү. Төрийн наадамд алдарт дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нар завсаргүй таван удаа түрүүлж байсан юм. Харин хоёр их аваргаас хойш хагас зуун жил энэ амжилт эвдэгдээгүй. Харин Хан Хэнтий нутгийн хүү 1992-1999 онуудад завсаргүй найм дараалан түрүүлж эгэлгүй дээд амжилтыг тогтоов. Энэ найман жилийн тавд нь Д.Мөнх-Эрдэнэтэй, хоёрт нь Д.Сумъяабазартай үзүүр түрүүнд үлдсэн юм.
Дараалсан 80 даваа. Улсын баяр наадамд уналгүй нийт 80 давсан гэсэн үг л дээ. 1992-1999 он хүртэл найман жил дараалан түрүүлсэн. Энэ хугацаанд нэг удаа арван даваатай барилдаанд (1994 он) түрүүлж 73 даваа цуглуулсан. 2000 оны наадамд долоо давж нийт 80 даваа уналгүй авч байлаа. Харин тэр жилээ бас л уналгүй наймын даваанд элэг бүсээ тайлсан түүхтэй.
Сар шинийн 13 түрүү. Их аваргын сар шинийн барилдааны түрүү бол гайхамшиг. Завсаргүй 11 жил энэ дэвжээнд ноёлсон. 1988-1998 он хүртэл арван нэгэн жил дараалан сар шинийн баярт тахим өгөөгүй юм. Дараа нь 2000 онд түрүүлж, 2006 онд дуулиантай түрүүлж, нийт 13 түрүүлж эвдэхэд бэрх дээд амжилтыг тогтоосон юм.
7.72 даваа. Улсын баяр наадамд 24 жил зодоглосон. Энэ хугацаанд 12 түрүүлж, нэг үзүүрлэж, 6 удаа их шөвөгт үлдсэн. Шөвгөрөөгүй наадам хоёр л байдаг. Харин дундаж даваа нь 7,72 буюу бүх бөхчүүдээс нэгд орох үзүүлэлт. Жил бүр дор хаяж гарди хүний амжилыг гаргаж байсан гэсэн үг. Мөн 18 жил дараалан их шөвгөөс дээш гарч барилдсан бас нэгэн рекорд ч бий.
Үүнээс гадна их аварга зааланд хамгийн олон түрүүлсэн бөхийн амжилтыг өрсөлдөгчгүй эзэмших болов уу. 1990-2000 он хүртэл жилд арав орчим түрүүлсэн гэж үзэхэд л түүний түрүү 100 хол гарсан тоонд хүрэх нь ээ.
О.Наранбаатар