Ирэх оны эхний өдрөөс эхлэн худалдаа үйлчилгээний байгууллагууд иргэдэд нимгэн гялгар уутаар үйлчлэх, 0.035 мм-ээс нимгэн уут үйлдвэрлэх хориотой. Хэрэв Засгийн газрын шийдвэрийг зөрчвөл МХЕГ-аас Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулна.
Шийдвэр гаргагчид гуравдугаар сарын 1-нээс эхлэн иргэд гялгар уутны оронд даавуун эсвэл цаасан уут хэрэглэнэ гэж тооцоолж байна. Иймд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар цаасан уут, дугтуй үйлдвэрлэдэг, Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй танилцав. Энэ төв Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
Төвийн захирал З.Болдсайхан “Манай ажилчид сард 320-500 мянган төгрөгийн цалинтай. Бидний гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Наадмын өмнө хуушуурын уут хийдэг. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлээ автоматжуулах, хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг.
Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна.
Гэвч санхүүжилт авч чаддаггүй. 2015 онд ЖДҮХС-гаас зээл аваад 2017 онд төлж дууссан. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр 200 хүнийг ажлын байраар хангана. Ганцхан өнгийн хэвлэлийн машинтай. Ядаж 4 юм уу 6 өнгийн машинтай болох шаардлага бий. Ийм машин 300-400 мянган америк долларын үнэтэй. Төслөө бичээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өгдөг ч шийдээгүй л байна. Нийт 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал хүчин чадал өснө. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд” гэсэн юм.
Оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. 400-800 төгрөгөөр Дүнжингарав худалдааны төвд зардаг” гэв.
Энэ төвийн хоёр давхар барилга их хуучирчээ. Модон шалтай энэ барилгад сүүлийн жилүүдэд засвар хийгээгүй нь илт. Ханын будаг хууран унаж, дугтуй, монгол гэр хийхэд ашигладаг цавууны эхүүн үнэр хаа сайгүй үнэртэнэ. Иймд АХБ-ны санхүүжилтээр 6 давхар шинэ байр барихаар болжээ. Барилгын ажил энэ хавар эхэлнэ. Иймд шинэ байрандаа шинэ тоног төхөөрөмжтэй ажиллаад эхэлбэл ажилчдын цалин ч өснө гэж З.Болдсайхан дарга ярьсан юм.