Мэргэжлийн талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний 2-р шатны тоглолтууд өндөрлөлөө. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их Британийн шилдгүүдийн нэг Йоханна Конта–Испанийн Гарбинэ Мугурусатай хүч үзсэн байна. “Их дуулга”-ын 2 удаагийн аварга Мугуруса энэ тулаанд өрсөлдөгчтэйгөө 2 цаг 42 минут тоглож, 6-4, 6-7, 7-5-ын харьцаатай хожлоо. Орон нутгийн цагаар 00:22 цагаас эхэлсэн тус тоглолт 03:12 цагт өндөрлөсөн юм.
10,000 үзэгчийн суудалтай “Маргарет Корт Арена”-д ердөө 250 орчим үзэгч тоглолтыг дуусгасан байна. Тус тоглолт Австралийн нээлттэй тэмцээний хамгийн орой өндөрлөсөн тоглолтуудын нэг болжээ.
2008 онд Австралийн Ллейтон Хьюитт, Киприйн Маркос Багдатис нарын тоглолт шөнийн 04:34 цагт дууссан нь Австралийн нээлттэй тэмцээний хамгийн орой дууссан тоглолт аж. 25 настай Гарбинэ Мугуруса тоглолтын дараа “Шөнийн 03 цаг өнгөрчихөөд байхад хүмүүс бидний тоглолтыг үзсээр байсанд итгэж чадахгүй нь. Маш хүнд тоглолт байлаа. Йоханнагийн давуулалт, хүчтэй цохилтууд гайхалтай байсан” гэсэн байна.
Йоханна Конта ялагдсанаар Их Британийн өмнөөс оролцож буй 7 тоглогч бүгд тэмцээнээ орхилоо. Харин түүнийг хожсон Гарбинэ Мугуруса дараагийн шатанд Швейцарийн Тимея Бачинскитэй тоглоно. Өнөөдрөөс 3-р шатны тоглолтууд эхэлж байгаа юм.