gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав

Э.Онон
Спорт
2019-01-14
0
Twitter logo

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран долоо дахь жилдээ энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм. 

Тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ. 

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарсан юм.

Харин эмэгтэй төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Ө.Уянга 7.0 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцож буй Г.Ариунбаяр (6.5 оноо) удаалж, Төв аймгийн оролцогч Д.Баасанжаргал (6.0 оноо) гуравдугаар байрт шалгарсан. Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр (5.0 оноо), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд (5.5 оноо) нарыг тодруулсан юм. 

Түүнчлэн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангаж байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан