Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаяр Хууль сахиулахын их сургуульд элсэх эрхийн бичгийг гардууллаа.
ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр өнөөдөр тус их сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулсан бөгөөд энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэжээ.
"Цагдаа-Хууль сахиулах ажил" бакалаврын хөтөлбөрийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг
Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм.
ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн "Цагдаа-Хууль сахиулах ажил" бакалаврын хөтөлбөрийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг бөгөөд суралцсан хугацаа нь төрийн жинхэнэ албанд ажилласан хугацаанд тооцогддог байна.
Тус сургуульд жилд дунджаар элсэхийг хүссэн цахим хүсэлт 6000-7000 орчим ирдэг бөгөөд үүнээс захиалагч агентлагийн саналыг үндэслэн дунджаар 500 гаруй элсэгчийг сонгон шалгаруулж авдаг юм байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм.
Эх сурвалж: ХСИС