"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын энэ оны наймдугаар дугаар сарын 16-ны өдрийн А/94 тоот тушаалаар “Түмэн шувуут” ХК-ийн нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 200,000,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэжээ.
Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний хурлаар хэлэлцэж, нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 50,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу нэгж хувьцааг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрчээ. “Түмэн Шувуут” компани
- Өндөглөгч тахианы аж ахуй,
- Мал амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл,
- Өндөгний сав баглааны үйлдвэрлэл,
- Махны чиглэлийн тахианы үйлдвэрлэл,
- Усалгаат газар тариалан,
- Гурил үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариаланг хослуулан цогц байдлаар хөгжүүлж байгаа юм.
Цаашид IPO гарган төслүүдээ өргөжүүлснээр махны чиглэлийн тахианы аж ахуй, үр тариа, гурил, сангасны бордоо, малын шинэ нэр төрлийн тэжээл, хурганы мах үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм.
Ирэх онд хөрөнгийн зах зээлд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Монос хүнс” компани мөн нэмэгдэх хүлээлттэй байна. Одоогоор Хөрөнгийн биржид энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг ХК байхгүй байгаа юм.