Их Британи Европын Холбооноос хэлэлцээргүй гарсан тохиолдолд Европын орнуудаас Их Британид оршин сууж байгаа иргэдийн эрхийг хамгаалахаа Ерөнхий сайд Тереза Мэй амлалаа.
Европын Холбоо ч мөн гишүүн 27 орноо Их Британийн иргэдэд элэгтэй хандахыг уриалсан юм. Хэрвээ BREXIT-ийн хэлэлцээр хийхгүй бол хөдөлмөрийн зах зээлээс гадна үл хөдлөх хөрөнгө, жижиглэн худалдааны салбар сорилттой тулгарахыг шинжээчид анхааруулж байна. Тухайлбал, Их Британи хэлэлцээргүйгээр Европын Холбооноос гарвал фунт стерлингийн ханш 25 хувиар суларч, орон сууцны үнэ 30 хувиар унаж магадгүй байгаа юм.
BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг нэгдүгээр сарын 14-нөөс эхлэх долоо хоногт Парламентын санал хураах товтой байна. Хэдий тийм боловч төсөл Парламентын дэмжлэг авахгүй байх магадлал өндөр тул Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй BREXIT-ийн нөөц төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна.
С.Өлзийбуян